Төмөртэйн уурхайг түшиглэсэн үйлдвэрийн угсралт дуусах шатандаа оржээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 28

Монголын газар нутаг дахь төмрийн орд газрууд өмнөд хөршийн хөрөнгө оруулалттай компаниудын мэдэлд орчихсон нь бишгүй.Түүнчлэн Монгол Улсын автозам, барилгын салбарын үндсэн төмөр хийц иржгэр ган туйван \арматур\, гөлгөр ган туйван булан төмөр зэрэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж ирсэн “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” төрийн өмчит компанийн хөгжил дэвшлийн асуудал анхаарал татдаг. Тэгвэл тус үйлдвэр Төмөртэй, Төмөртолгой, Хуст уулын төмрийн хүдрийн орд газруудаа түшиглэн шинээр уурхай нээх, үйлдвэрлэлээ өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийж байна. Тухайлбал, Төмөртолгойн уурхайд хуурай аргаар баяжуулах шинэ шугам барих, яг үйлдвэр дээрээ нойтон аргаар баяжуулах үйлдвэр, гангийн үйлдвэрийн өргөтгөл барих гэж байгаа бол төмөртэйн уурхай дахь хуурай соронзон баяжуулах үйлдвэрийн угсралтын ажил дуусах шатандаа ороод байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top