Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо ажлаа дүгнэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны бүх гишүүдийн хурал хуралджээ. Хот, хөдөөгийн 45 гишүүн оролцсон тус хурлаар холбооны 2013 онд гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан, санхүүгийн гүйцэтгэлийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайланг хэлэлцээд бүх гишүүдийн зүгээс өнгөрсөн  онд холбоо бүрэн хангалттай ажилласан гэсэн үнэлэлт өгсөн байна. Түүнчлэн энэ  онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэл, төсвийг бүх гишүүдээр хэлэлцэн баталжээ.

 

Холбооны 2014 онд баримтлах үйл ажиллагааны үндсэн чиглэлд бүх гишүүдийн саналыг хүлээн авсан ба саналыг тусгаж нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан ажиллахыг Удирдах зөвлөлд үүрэг болгосон байна.

 

Мөн хурлаар Удирдах зөвлөлийн ээлжит сонгууль болж бүх гишүүдийн саналаар БИД ББСБ, Кредит монгол ББСБ, Транскапитал ББСБ, Монголын санхүүгийн групп ББСБ, Очир ундраа ОМЗ ББСБ, Төв хөгжил ББСБ, Жуниор натур ББСБ, Хөгжил финанс ББСБ, Летфорекс ББСБ-ууд Удирдах зөвлөлийн гишүүнээр 2 жилийн хугацаатайгаар сонгогджээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top