Тендерт оролцогчдод давуу эрх олгосон мэдээллийг ил тод байлгахыг даалгав

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 29

Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа тендерийн баримт бичигт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох заалтуудад заасны дагуу үйлдвэржилтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн чадавхийг дээшлүүлэх, дотоодын аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний үйлдвэрлэгчдэд давуу эрх олгох талаар тусгаж ажиллахыг Засгийн газраас захиалагч нарт үүрэг болголоо.

 

Тендерт оролцогчдод давуу эрх олгосон талаарх мэдээг худалдан авах ажиллагааны улирлын тайланд дэлгэрэнгүй тусгаж Сангийн яаманд тухай бүр хүргүүлж байхыг Төвсийн ерөнхийлөн захирагч нарт даалгалаа.

 

Мөн үндэсний үйлдвэрийн бараа, бүтээгдэхүүнийг өөрсдийн хэрэгцээнд худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ тогтмол дэмжихийг нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгч нарт уриалав.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top