“Монгол Унгарын бизнес форум-2014” Унгарын Веспрем хотод зохион байгуулагдлаа. Монгол Унгарын ажил хэрэгч хүмүүс таван өдрийн хугацаанд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын талаархи санал бодлоо солилцон туршлага солилцож, цаашид хамтран ажиллах чин эрмэлзэлтэй ажил хэрэгчээр чуулав. “Энэхүү арга хэмжээ нь Монгол Унгарын олон жилийн уламжлалт харилцаанд тулгуурласан аж ахуй эрхлэгч, хөрөнгө оруулагч талуудад харилцан ашигтай бас шинэлэг санаа нэмэрлэсэн үр дүнтэй арга хэмжээ болж чадлаа” гэж тус Унгар Улсад суугаа Элчин сайд Т.Ганди онцлон тэмдэглэлээ.
Бизнес форумын үеэр Монголын бизнесийн төлөөлөгчдийг мах, сүү, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, барилга, хот байгуулалт, зам гүүрний шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж буй Унгарын шилдэг аж ахуйд зочлуулан, мөн Европын улсуудад төрөл бүрийн нарийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг “Europkt Akademia” Төв, Семмисвелийн Анагаах Ухааны Их сургуультай танилцуулан хамтран ажиллах чиглэлээ Унгарын бизнесменүүд тодорхойлсон байна. Мөн усны менежмент, хог хаягдал дахин боловсруулах, барилгын сантехник, дулааны үйлдвэрлэлийн болон анагаах ухааны чиглэлээр ажилладаг хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хооронд шууд харилцах тогтоох зэрэг олон ажлуудыг энэ хугацаанд амжуулжээ.
Бизнес форумын хугацаанд Дархан болон Веспрем хотуудын хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдан, хоёр хот ээлжлэн төлөөлөгчид солилцох, холбогдох албадуудын хооронд харилцан туршлага солилцох ажил зохион байгуулж байхаар тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )