Өнөөдөр Монголбанк могой жилийн хамгийн сүүлчийн гадаад валютын дуудлага худалдааг өнөөдөр зохион байгууллаа. Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар,юань худалдан авах санал ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэн, 1721.85 төгрөгийн хаалтын ханштайгаар 3.0 сая ам.доллар, 283.50 төгрөгийн хаалтын ханшаар 8 сая юань тус тус худалдсан байна. Мөн энэ өдөр банкууд 13.0 сая ам.доллар худалдан авах своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Mori jild duudlaga hudaldaand zarah dollar baigaa um bolov uu?