“Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 04

Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.  2012 онд 1.2 сая тн, 2013 оны эхний 11 сарын байдлаар нийт 1082 мянган тонн автобензин, дизелийн түлш импортлоод байна. Импортлогч 48 компанийн 13 нь Уул уурхайн яам Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрт хамрагдсан.

 

Нийт шатахууны 76 хувийг ОХУ-аас, 5 хувийг БНХАУ-аас, 8 хувийг БНСУ-аас, 9 хувийг Белорусаас үлдэх хувийг бусад улсаас тус тус импортолсон байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Уул уурхайн яам Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах (SIFS)” дэд хөтөлбөрийг 2012 оны 10 дугаар сараас хэрэгжүүлсэн. Дэд хөтөлбөрийн хүрээнд шатахууны худалдаа эрхлэгч 13 компанид арилжааны банкаар дамжуулан 192 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Үүнээс “Жаст Ойл” ХХК-д олгосон 18.7 тэрбум төгрөгийн зээлийг эргүүлэн татжээ.

 

 Мөн хөтөлбөрийн хүрээнд компаниуд арилжааны банктай валютын ханшийн огцом өсөлтийн эрсдлийг бууруулах форвард хэлцэл хийсэн. Идэвхитэй байгаа болон төлбөр тооцоо хийгдсэн нийт 703 тэрбум төгрөгний форвард хэлцэл хийсэн байна. Салбарын яамны зүгээс тодорхойлж буйгаар Дэд хөтөлбөрийн үр дүнд Монгол улсын шатахууны нөөцийн хэмжээ 2012 оны 10 сартай харьцуулахад 2.5 дахин нэмэгдэж, импортлогч компаниудын олон эх үүсвэрээс худалдан авах болсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top