Өнөөдөр Монголбанк морь жилийн анхны гадаад валютын дуудлага худалдааг зохион байгуулах товтой байсан. Тэгвэл өнөөдрийн валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн ч, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.
Харин гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 42.3 сая ам.долларын дүнтэй төгрөгийн болон 10 сая ам.доллаоын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлсэн мэдээ байна.
Тодотгоход, Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Сэтгэгдэл ( 0 )