Лондонгийн металлын бирж дээр тонн зэсийн ханш 7095 ам.доллар байна. Зэсийн ханшийн хэлбэлзэл манай эдийн засагт хамаатай мэдээллүүдийн нэг. Тиймээс эл металлын ханш тийш анхаарал хандуулах шаардлага байдаг. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр томоохон тоглогч болоход зэсийн гүйцэтгэх үүрэг их. Тэгвэл энэ цаг дэлхий дахинд үнэд орсон энэхүү металлыг манай эринээс 4000 жилийн өмнөөс хүн төрөлхтөн мэдэж хэрэглэдэг болсон аж. Зэсийн хүдрийг ил, далд уурхайн болон эдгээрийн холимог аргаар олборлодог. Сүүлийн үед газрын гүнд шүлтгүйжүүлэх аргаар олборлох аргыг хэрэглэж байна. Зэсийн хүдрийг голчлон флотацийн аргаар баяжуулж, уусгах ба хайлах металлургийн аргаар цэвэр зэс үйлдвэрлэж байна.Дэлхий дээр 50 гаруй оронд зэсийн хүдэр олборлож байгаагийн 80.9 хувийг нэр бүхий 12 орон олборлож байна. Үүнд: Чили (34.6), АНУ (8.7), Перу (8.2) болон Австрали, Индонез, Хятад, ОХУ, Канад, Замби, Польш, Казакстан, Мексик зэрэг орон байна.
Дэлхийн зэсийн үнийн болон хэрэглээний хэмжээг өсгөж буй гол орон бол БНХАУ. Харин манай улс зөвхөн азийн бүс нутагт бус дэлхийн зах зээлд зэсийн бүтээгдэхүүнээр өрсөлдөгч улсын нэг болж байна. Дэлхийн зэсийн нөөцийн тэн хагас нь Америк тивд 59, Азид-20, Австралид-7.1, Африкт 5.6, Европт-4 хувь байдаг юм байна. Дэлхийн зах зээлд арилжиж байгаа зэсийн бүтээгдэхүүнд цэвэршүүлсэн ба хар зэс, зэсийн баяжмал байна. Энэ арилжаанд тэргүүлдэг орон бол Чили улс. Тус улс 2008 онд цэвэр зэс 8.2 сая тн-ыг борлуулсан бол зэсийн баяжмал 5.7 сая тн, хар зэс 1 сая тн орчмыг арилжсан байна. Жилд 100-900 мян.тн зэс агуулсан баяжмал зардаг 10 орны дотор Монгол улс багтдаг. Цэвэр зэс худалдаж авдаг гол орон Хятад, Герман, Зэсийн баяжмал худалдан авдаг орон бол Хятад, Япон улс юм.
Сэтгэгдэл ( 1 )
уул нь амны билгээс ашдын билэг гэдэгсэндээ.гэх