Өнөөдөр Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар 1 сая төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12 долоо хоногийн хугацаатай 40 тэрбум төгрөгийн үнэт цаасыг арилжихаар нийтэд мэдээлсэн байсан. Тэгвэл банкуудаас нийт 41тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирж, 40 тэрбум төгрөгийн Засгийн газрын хямдруулсан үнэт цаасыг 9.90 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжаалжээ.
Засгийн газрын үнэт цаасны арилжааны мэдээлэл
Арилжаалахаар зарласан нийт хэмжээ 40,000,000,000
Ирсэн саналын нийт хэмжээ 41,000,000,000
Биелсэн саналын нийт хэмжээ 40,000,000,000
Жигнэсэн дундаж хүү 9.90%
Биелсэн саналын хамгийн өндөр хүү 10.47%
Биелсэн саналын хамгийн бага хүү 9.42%
Сэтгэгдэл ( 1 )
жигнэсэн дундажгэж яаг юу гэж байгаан болоо тайлбарлаад өгөөч?.