Торгоны зам дагуу хөгжлийг хурдасгана

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 07

Бүгд Найрамдах Турк Улсын “Мармара” сангаас жил бүр зохион байгуулдаг Европ, Азийн Эдийн засгийн дээд хэмжээний 17 дахь уулзалт Истанбул хотноо боллоо. Тус уулзалт “Дэлхийн хэмжээгээр сэтгэж, орон нутагтаа хэрэгжүүлье” сэдвийн дор болж, Торгоны зам дагуу эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх асуудалд голлон чиглэж байна. Энэ жилийн уулзалтанд 30 гаруй орны төлөөлөгчид ирснээс Ерөнхий сайд, сайд, парламентын гишүүд болон төрийн тэргүүн байсан олон зүтгэлтэн оролцож байна.

 

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Зам,тээврийн дэд сайд Х.Ержан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, П.Халиун болон Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг нар тус уулзалтад оролцон, П.Очирбат, Х.Ержан нар үг хэлж, Монгол Улс Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжилд оролцох боломж, бодлого, хэрэгжүүлэх арга замын талаар санал, бодлоо илэрхийлэв.

 

“Мармара” сангийн Ерөнхийлөгч, доктор Аккан Сувер Монголын төлөөлөгчдөд баяр хүргээд цаашид Монгол, Туркийн харилцааг хөгжүүлэхэд тус сангаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.


Уулзалтын үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан БНКазакстан Улсын Зам, тээврийн сайд Аскар Жумагалиев-тэй уулзаж, хоёр улсын хооронд авто болон агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(112.72.13.156) 2014 оны 02 сарын 07

Hugjild tustai zuil bna.Torgonii zamiig olon ulusiin conventionoor batalgaajuulj hamgaalah heregtei.Tegehgui bol ter jil hoid horshid Ulan UDees naash eh oron ruugaa irj yavsan konsuliinheniig turul BURYADuud maani deeremdej bsan baihaa.Baruun zugiin dundad aziinhan evgui dee.

0  |  0
Top