Хүнсний гол нэрийн барааны үнийг 5-ны өдрийн байдлаар өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.1 хувиар буурсан гэх мэдээллийг Үндэсний Статистикийн Хорооноос өгч байна. Тухайлбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 1.7 хувь, үхрийн ястай мах 0.2 хувь, үхрийн цул мах 0.5 хувь, адууны мах 2.0 хувь, ямааны мах 0.1 хувиар буурсан. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн ястай мах 0.4 хувь, үхрийн цул мах 0.6 хувиар буурч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй гарчээ.
1 кг хонины /ястай/ мах дунджаар 7365 төгрөг, хонины цул мах 7450 төгрөг, үхрийн /ястай/ мах 8365 төгрөг, үхрийн цул мах 9840 төгрөг, адууны мах 6500 төгрөг, ямааны мах 5675 төгрөгийн үнэтэй байв.
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 2.3 хувиар өсч, дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурил, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна.Өмнөх 7 хоногийнхоос бүх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 2.9 хувиар өссөн байна.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 2.5 хувиар буурсан байна.
Өмнөх 7 хоногийнхоос төмс, хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа.
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.7 хувиар буурч, задгай сүүний үнэ болон “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байсан гэж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Үндэсний статистикийн хорооны ажилтангууд ямар судалгаа хаана хэзээ хийсэн гэж, үнийг буурсан гэж тодорхойлж чадаж байна аа. Өчигдөрхөн өндөг авсан чинь монгол өндөг С1-330, орос өндөг С1-340 гэж байсан.Худлаа ажил хийж байна гээд цалин авахаа болиочээ.
үнэ буурсан гэвэл хуцна биз
xudal baaxan too bichej tsalin awdag noxor bna da chi
50-iad say maltai ulus undesten europin jishig uneer mah ideh ineedtei ch uruvdultui.Ene n zah zeeliin huuli yum gene.