Монгол Улс “Чалко”-гийн дарамтаас энэ онд лав салж дийлэхгүй!

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 10

 

Үүц баялгаа ухаад, урагшилж дэвшээд, бэлжиж хөрөнгөжөөд, үр шимийг нь үзээд, бүх зүйл янзтай сайхан болно гэх үгсийг сүүлийн хэдэн жилийн хугацаанд эрх баригчид хангалттай хэлж ярьсан. Гэвч Монгол Улсын эдийн засаг цаасан дээр л суга өсөөд байхаас биш нийтэд хүртээмжтэй өсөлт биднээс алсад хэвээрээ л байна. Ядаж байхад улсын эдийн засагт гол нөлөө дагуулдаг нүүрсний экспортын дийлэнх нь өр шир дарах чиглэлээр урагш урсаад он он дамнаж байна. Эрх баригчид болоод тэдний шийдвэрийг шууд хэрэгжүүлэгч нөхдүүд улайм цайм худлаа ярьсаар арвандөрвөн онтой золгосон. Тун удахгүй энэ он нэгдүгээр улирлаа ард үлдээх гэж байна.

 

"Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирал Я.Батсуурь гэж шал худалч нөхөр өнгөрсөн 2013 оны 6 дугаар сард хэлэхдээ  “-Эрдэнэс Тавантолгой компани анх 2011 онд нүүрс нийлүүлэх Чалкогийн гэрээг Хятадтай хийж, 350 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Одоо 170 сая ам.долларын өр үлдсэн байна. Үүнийг бид нүүрс нийлүүлэх замаар өрөө барагдуулах гэрээтэй. Ингэхдээ 4-5 сарын хугацаанд 170 сая ам.доллартай тэнцэх хэмжээний нүүрс нийлүүлэх бололцоотой. Өөрөөр хэлбэл энэ ондоо багтааж, Хятадын талд төлөх ёстой үлдэгдлээ дуусгах юм.” гэж байсан. Тэгвэл тэр ингэж хэлснээс хойш 8 сар өнгөрчээ. Монгол Улс нүүрсний экспортоосоо цэвэр орлого олох боломж хаалттай хэвээрээ өнөөдрийг хүрч байна.

 

Худалч дарга нар арвангурван онд өр ширийн асуудлыг цэгцэлж чадаагүйгээ залруулсан мэдэгдлийг арванхоёрдугаар сарын сүүлчээр хийхдээ 2013 оны оны эхний улиралд гэхэд “Чалко” компанийн өрийг бүрэн төлж барагдуулна гэсэн. Гэтэл энэ нь бас л худлаа байсан. Учир нь Я.Батсуурь гэж нөхөр хэлсэн ярьснаасаа суурин дээрээ хэд хувирдаг зангаа гаргаж. энэ оны эхний хагас жилд төлж дуусна хэмээн ярих болов. Түүний хэлсэнчлэн үлдсэн өр болох 120 сая ам.долларыг 20 сая тонн нүүрсээр хаах бөгөөд төлж дуустал лав хагас жил орно гэж байх юм.Тэгэхээр бүхэл бүтэн хагас жилийн хугацаанд үлдэгдэл өрийн 30 хувийг ч барагдуулж чадаагүй энэ компани ийм яс мэлхийний хурдаар бол энэ онд барах уу гэдэг асуудал мэдээж анхаарал татаж таарч байна.Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ онд Цанхийн Баруун, Зүүн хэсгээс нийтдээ 10 гаруй сая тонн нүүрс олборлох боломжтой гээд байгаа. Тэгэхээр энэ хэмжээ болоод өр ширийг дарахад шаардлагатай нүүрсний хэмжээг харьцуулаад үзэхээр үнэндээ бүрхэг байна.

 

За ямартай ч эрх баригчид халамжийн мөнгө тараахын тулд 350 сая ам.долларыг өмнөд хөршөөс зээлсэн асуудал засаг солигдсон ч, бахь байдгаараа байж л байна.  “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг гялалзуулаад өгөх ухааны юм ярьдаг байсан Я.Батсуурь дарга удирдлагаар нь ирсэн хойноо хууль зөрчсөн асуудалд нэр холбогдоод л байж байгаагаас харахад, үнэндээ гэрэл гэгээтэй дүр зургийг олж харахад хэцүү байна.

 

 

Б.Итгэлт

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su(103.26.194.35) 2014 оны 02 сарын 10

Su.Batboldiin tarisan barag biz dee

0  |  0
Uurhaichin(49.230.114.141) 2014 оны 02 сарын 10

Enebishiin ued Erdenes Tavan Tolgoin ajil yostoi gyalalzaj baisan yumdaa

0  |  0
ada(202.126.91.177) 2014 оны 02 сарын 10

ийм яст мэлхийнийй хурдаар явж бүтэхгүй ээ энэ ЗГ тай хариуцлага тооцдог хүн гэж алга зүгээр монголыг алж бна

0  |  0
ada(202.126.91.177) 2014 оны 02 сарын 10

ийм яст мэлхийнийй хурдаар явж бүтэхгүй ээ энэ ЗГ тай хариуцлага тооцдог хүн гэж алга зүгээр монголыг алж бна

0  |  0
irgen(124.158.109.14) 2014 оны 02 сарын 10

Vхэр аонголчууд

0  |  0
Top