Засгийн газрын тогтоолоор үндэсний үйлдвэрт тушаасан малчид, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдэд нэг кг ноос тутамд 2.000 төгрөгийн урамшууллыг өгдөг болсон. Ноосны урамшуулал авах материалыг намар авч эхэлдэг бөгөөд оны сүүлчээр олгодог. Энэ онд ноосны урамшуулалд зориулж 20 тэрбум төгрөгийг энэ жил төсөвлөсөн. Урамшууллыг малчин, түүхий эд бэлтгэгчид гээд хувь хувиараа болон хоршооны зохион байгуулалтаар олгодог байсныг энэ жилээс зөвхөн хоршоодод өгөхөөр болсон байна.
Өнгөрсөн жилийн хувьд 20 мянга орчим тонн ноос бэлтгэсэн. Үүний 11400 тоннд урамшуулал олгосон. Ноосны урамшууллыг 2011 оноос олгож эхэлсэн. Ингэснээр ноос ашигладаг үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орохгүй байж, ноос бэлтгэлийн хэмжээг илт нэмэгдүүлсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ малчдыг бидний татварын монгоор дэмжээд угжаад л байх юмдаа. Ходооноос сонгогдсон гишуун нэртэй малнуудаас болж байгаа юм. Малчидадаа таалагдах гэж гайтай юм хийсэн малнууд. Зах зээлийнхээ сорилтоор л оршино биз дээ. Бид зах зээлийн унэтэй мах авч байна. Тэглээ гээд засаг унэтэй мах хэрэглэлээ гэж бидэнд урамшуулал огч байгаа юу. Засаг одоо больеоо. Ямаа ноос гэж бидний монгийг малчдыг дэмжих нэрээр хулгайлахаа