Бид дэлхийн зах зээлд нүүрсээрээ өрсөлдөнө гэж томордог ч, өрсөлдөх чадвараа өсгөх тал дээр өөрсдөө унхиагүй байгаа. Төмөр замын дэд бүтцийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь Монголын нүүрсийг үнэгүйдүүлж байгаа асуудлуудын нэг. Биднийг алгуурлаж байх зуур Орос, Хятад хоёр нүүрсний салбарт үр дүнтэй түншилж байна. Тухайлбал, өмнөд хөршийн төрийн өмчит “Чайна Шинхуа Энержи” компани хойд хөршийн “Лутянь” компанийн хувьцааны 50 хувийг худалдан авчээ. Тэгснээр ОХУ-ын Чита мужид оршдог 250 сая тонн нүүрсний нөөцтэй ордод олборлолт явуулах эрхийг гартаа оруулсан байна. Тэгэхээр энэ янзаар Оросоос Хятадыг чиглэсэн нүүрсний урсгал нэмэгдэх нь. Хэдийгээр төмөр замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа тулгамдсан асуудал бий ч, талууд баялгийн тохиролцоо хийхдээ нааштай хандлагыг аль аль талдаа гаргаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Монголын хогжлийг сайхан гацааж байгаадаа баяртай байна. 2 салбарыг нурааж чадаж байна кккк. Хэн та нарыг надад итгэ гэсэн юм ккк