Шингэрүүлдэг хий үйлдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 13

Адуунчулууны уурхай хамгийн бага үнээр буюу нэг тонн нүүрсээ 9600 төгрөгөөр нийлүүлдэг байна.  Уурхай, станц  хоёрын хооронд найман км зайтай байдаг нь нүүрсний үнэ хямд байхад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Нүүрсний уурхай, ДЦС харилцан бие биенэсээ хамааралтай байснаар Дорнод, Сүхбаатар зэрэг аймаг, тэдгээрийн бүх сум аж ахуйн нэгж, хил хамгаалах анги заставуудыг найдвартай цахилгаан эрчим хүч, нүүрс, дулаанаар хангаж иржээ. Дорнодын ДЦС-ыг 45 жилийн турш тасралтгүй нүүрсээр хангаж ирсэн Адуунчулууны уурхай нь жилдээ 450 гаруй мянган тонн нүүрс олборлодог. Үүнээс бараг 90 гаруй хувийг Дорнодын ДЦС -д нийлүүлдэг ажээ. Цаашдаа нүүрсийг хийжүүлж, шатдаг хий гаргаж авахын зэрэгцээ үүнийгээ шингэрүүлж дизель түлш үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Дорнодын ДЦС-ыг өргөтгөхдөө үндсэн тоног төхөөрөмжийг  нь Адуунчулууны уурхайн нүүрсэнд тохируулж сонгохыг уурхайн удирдлага Эрчим хүчний сайд М.Сономпилээс хүссэн байна. Энэ нь нэг талаас Адуунчулууны нүүрсний орд газрын зарим хэсгийн лицензийг  МАК компани эзэмшдэг учраас хожим "Адуунчулуун" ХХК-иас бус МАК-аас авдаг болчих вий гэсэн болгоомжлол байх талтай.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Garchig (182.160.34.147) 2014 оны 02 сарын 13

Шингэрүүлдэг хий үйлдвэрлэжээ

0  |  0
Үл итгэгч(124.158.107.20) 2014 оны 02 сарын 13

Хар Пи Ар л байна. МАК нүүрсний шингэрүүлэх үйлдвэр барих гэж байгаа нь үнэн. Харин Адуунчулууны уурхай ийм үйлдвэр барих ТЭЗҮ нь ч байхгүй. Санхүүгийн чадал нь ч хүрэхгүй шүү дээ. Тамынтогооны үлгэрээр юм хийх гэж байгаа нэгнээ /МАК/ доош нь татах хэрэггүй л байх

0  |  0
Top