Хүнсний барааны үнэ буурсан гэв үү?

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 15

Хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.9 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар буурсан байна.

 

  Махны дундаж үнэ 14-ны өдрийн  байдлаар ямар байсныг авч үзвэл,  хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 3.1 хувь, үхрийн ястай мах 2.9 хувь, үхрийн цул мах 2.7 хувиар буурч, адууны мах 0.7 хувь, ямааны мах 0.2 хувиар өссөн байна. Өмнөх 7 хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай мах 0.3 хувь, үхрийн цул мах 0.5 хувиар буурч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байна.

 

1 кг хонины /ястай/ мах дунджаар 6640 төгрөг, үхрийн /ястай/ мах 7750 төгрөг, үхрийн цул мах 9565 төгрөг, адууны мах 6475 төгрөг, ямааны мах 5560 төгрөгийн үнэтэй байв.

 

  Гурилын үнэ: 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 6.8 хувиар өсч, дээд зэргийн савласан гурил 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурил, 2-р зэргийн гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх 7 хоногийнхоос дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 4.4 хувиар өсч, бусад төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.

 

  Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар элсэн чихрийн үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар буурч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Цагаан будааны үнэ өмнөх сарынхаас 2.9 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна.

 

  Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад байцаа 0.4 хувиар өсч, сонгино 0.4 хувь, лууван 1.1 хувь, төмс 1.6 хувь, манжин 0.6 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногийнхоос манжингийн үнэ 1.9 хувиар өсч, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байлаа. Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: 2014 оны 2-р сарын 12-ны байдлаар өмнөх сарынхаас задгай сүүний үнэ 1.0 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 0.2 хувиар өсч, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй, өмнөх 7 хоногийнхоос савласан /1 литрийн/ сүүний үнэ 1.0 хувиар өсч, задгай сүүний үнэ болон “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ өөрчлөлтгүй байна. Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байв. Цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас 1.1 хувиар өсч, өмнөх 7 хоногийнхоос өөрчлөлтгүй байна. Өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх 7 хоногийнхоос 1.2 хувиар буурсан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
rapide(41.86.240.136) 2017 оны 04 сарын 05

Хэрэв та өөрийн хэрэгцээнд зориулан зээл хайж байна уу? орон сууц худалдан авах? эсвэл төслийн?. Харин гар Та гацсан эсвэл таны өргөдлийг банк татгалзсан байна. Танд одоо илүү их санаа зоволт, хувийн хэвшлийн санхүүжилтээр үйлчилгээний зүгээр л миний төслийг сэргээх нь 15 мянган долларын зээл нь миний амьдралыг аварч. яагаад би та энэхүү захиасыг хуваалцах шийдсэн миний баяр баясгалан, маш их юм, та үнэхээр хэрэгтэй холбоотой байх бол: илүү ойлгож rapidefinance72@gmail.com. Эцэст нь миний өөрийн асуудлын шийдлийг байх. баярлалаа

0  |  0
ЗОЧИН(202.179.20.160) 2014 оны 02 сарын 17

ӨӨ ЛАВ ТЭР ЭЛЕКСТЕР СҮҮ 100 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДСЭН БАЙНА ЛЭЭ НЭМЭГДЭЭГҮЙ ГЭЖ БИЧСЭН БАЙХ ЮМ

0  |  0
зочин(103.26.193.33) 2014 оны 02 сарын 16

энэ чинь л алтанхуягийн хийх ганц ажил шүүдээ

0  |  0
Зарын нэгдсэн сайт-terbum.mn(103.26.194.37) 2014 оны 02 сарын 15

Зарын нэгдсэн сайт-terbum.mn

0  |  0
Зарын нэгдсэн сайт-terbum.mn(103.26.194.212) 2014 оны 02 сарын 15

Зарын нэгдсэн сайт-terbum.mn

0  |  0
Top