ГОЛОМТ БАНК “MICROSOFT” КОРПОРАЦИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 17

Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк, дэлхийд алдартай Microsoft  корпорацитай 2014 оны 02-рсарын 14-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгууллаа.

1975 онд Пол Аллэн, Билл Гэйтс нар “Micro-Soft” нэртэй программ хангамж боловсруулах компаниа анх бүртгүүлсэн нь,  хүн төрөлхтөний түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэх нэгэн түүхийн эхлэлийг тавьсан юм. Microsoft  корпораци нь дэлхийн хамгийн том програм хангамж үйлдвэрлэгч, хөгжүүлэгч төдийгүй компьютерийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг эрхлэгч билээ. Голомт банк, Microsoft корпорацитай хамтран ажиллах болсноор сүүлийн үеийн бүхий л шинэ программ, энэ дундаа банкны онцлогт тохируулан бүтээсэн программ хангамжийн анхны хэрэглэгч болох төдийгүй техник засварын дагалдах үйлчилгээнүүдийг авах юм. Мөн банкны өдөр тутмын үйл ажиллагаа технологийн шинэ шатанд гарч,  тэр хирээр харилцагч үйлчлүүлэгчиддээ зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ нэмэгдэн, санхүүгийн аюулгүй байдал давхар хамгаалагдана. Учир нь Microsoft  корпораци программын хамгаалалт аюулгүй байдал,  даатгалыг бүрэн хариуцах юм.

Түүнчлэн Голомт банк 2012 оноос олон улсад өндөр нэр хүнд бүхий “Инфосис” компанитай хамтран, банкны үндсэн бүртгэлийн системийг дэлхийн стандартад нийцүүлж, шинэчлэх “Core banking” төслийг хэрэгжүүлж эхлээд байна. Дэлхийд тэргүүлэгч банкуудад хамгийн сүүлд нэвтэрсэн энэхүү стандартыг,  тун удахгүй Голомт банк үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлж дуусах юм байна. Мөн дэлхийд нэр хүнд бүхий “Global Finance” сэтгүүлээс Монголд анх удаа цахим банкны үйлчилгээг нэвтрүүлсэн Голомт банкыг 2013 оны “Шилдэг интернэт банк” хэмээн өргөмжилсөн юм.

Top