Монголбанк валют зарсангүй

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 18

Өнөөдөр Монголбанкны гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн байна. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй  аж. Мөн энэ өдөр банкууд төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк своп хэлцлийг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 39.2 сая ам.доллар нийлүүлсэн байна.

 

Тодотгоход, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top