4 дүгээр цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоохгүйгээр шинэчлэнэ

Автор | Zindaa.mn
2014 оны 02 сарын 19

 Монгол Улсын Засгийн газар 4 тэрбум 201 сая иенийг жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатайгаар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авч, зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлэх төслийг 2017 оны 8 дугаар сард багтаан дуусгаж, хүлээлгэн өгөхөөр тохиролцож байна. Энэ мөнгөөр Монгол Улсын эрчим хүчний системийн үр ашгийг дээшлүүлэх, байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгах зорилго бүхий "Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх" төслийг хэрэгжүүлэх аж. 


Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагад зээлийг нөөцлөн баталгаажуулсных нь төлөө Монгол Улсын Засгийн газар ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд зээлийн хөрөнгөөр худалдан авах бараа, бүтээгдэхүүнүүд зөвхөн Япон улсынх бус бусад улсын бараа, бүтээгдэхүүн байж болохоор заасан байна. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас авах зээлээр Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 70 хувийг эрчим хүчээр хангадаг Дулааны 4 дүгээр цахилгаан станцын техник, эд ангийг станцын үйл ажиллагааг зогсоохгүйгээр шинэчлэх юм байна. 

 

Энэ шинэчлэлийг хийснээр Дулааны 4 дүгээр цахилгаан станцын хэрэглэгчид болох иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээ сайжран цахилгаан, дулааны доголдол буурч, үйл ажиллагааны найдвартай байдал хангагдана. Мөн станцад техникийн шинэчлэл хийснээр байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг багасгаж агаарын бохирдлыг бууруулснаар Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин сайжрах ач холбогдолтой юм.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZORIT(182.160.5.101) 2014 оны 03 сарын 17

4-R CAHILGAAN STANCIINHAD BAYAR HURGEE DANDAA SAIN BAIDAG SHUU.TA NAR ULS ORONDOO ZOV BUTEEN BAIGUULALT HIIDEG HAMGIIN SAIN CAHILGAAN STANCZOV UDIRDLAGATAI BOLLOODL HEVIIN UIL AJILLAGAATAI BGAA YAM SHUU DEE.CEVEEN DARGATAI TANAI HAMT OLOND BAYARALLAA.

0  |  0
Top