Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн онд Сингапур Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр яригдсан Сингапур жишиг хорооллыг Улаанбаатар хотод барьж байгуулах ажлын хүрээнд Сингапур дахь ЭСЯ-ны зүгээс Сингапурын Орон сууц, хөгжлийн зөвлөл /HDB/, Орон сууц, газрын болон тээврийн асуудал эрхэлсэн газар, хот байгуулалт, түүний төлөвлөлт, зохион байгуулалтыг хариуцан явуулдаг холбогдох байгууллагатай холбоо тогтоож, Барилга, хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захиргаа, Төрийн орон сууцны корпорацийн удирдлага, мэргэжилтнээс бүрдсэн 17 төлөөлөгчийг тус Улсад ажлын айлчлал, танилцах аялал хийх ажлыг зохион байгуулжээ.
Энэхүү айлчлалын хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаа Сингапурын барилгын “Surbana International Consultants Pte.Ltd” компанид зочилж, тус компанийн үйл ажиллагаа, Сингапурт төдийгүй Хятад, Вьетнам, Мьянмар, Бахрейн, Энэтхэг, Малайз, Бруней Даруссалам, Индонези зэрэг олон улсад хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа төслүүдтэй танилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )