Энэ бол Хойд Солонгост төрсөн Пак Жи Хен гэгч эмэгтэйн түүх юм. 1990-ээд онд Умад Солонгост өлсгөлөн нүүрлэж, үүний улмаас сая орчим хүн нас барсан гэх мэдээлэл байдаг. Тэр үеэр түүний гэр бүлийнхэн дүрвэн зугатсан хэдий ч хэзээ мөдгүй болсон өвчтэй эцгээ асрахын тулд Пак Жи Хен эх орондоо үлджээ. “Өглөө бүр ажилдаа явахынхаа өмнө аяга цагаан будаа чанаж эцгийнхээ өмнө тавьж орхидог байсан. Халуун бүлээнээр нь идэхийг эцгээсээ гуйдаг байлаа. Харин орой гэртээ эргэж ирэхэд аяга цагаан будаа яг тэр чигээрээ л байдаг байв. Яагаад будаагаа идээгүйг нь асуухад аав минь “чамайг гадаа хүйтэнд даарч чичэрч байгааг мэдсээр байж яаж хоол хоолойгоор минь давах билээ дээ” гэж хариулдаг байсан.
Эцгийн маань бие улам муудсаар сүүлдээ бүр ярьж чадахаа больсон. Тэр зөвхөн дохио зангаагаар л намайг эндээс, Хойт Солонгосоос түргэн яв хэмээн ойлгуулдаг байлаа. Тэгээд л би эцгийнхээ сүүлчийн гуйлтыг нь биелүүлэхээр хүйтэн өрөөнд нь ганцааранг нь хучиж орхиод солих хувцас, аяга будаа хажууд нь үлдээгээд эх орноосоо дүрвэсэн юм” хэмээн тэрбээр гунигт дурсамжаа эргэн өгүүлжээ.
Умард Солонгос даяар нүүрлэсэн өлсгөлөнгөөс амьд гарахын тулд Жи Хен болон түүний ах хууль бусаар хил давуулагчдын тусламжтайгаар Хятад руу гарч чаджээ. Гэвч тэнд тэдний хүссэн аз жаргал бас ирсэнгүй. Тэд Хятадад нэгэн айлд хоёр долоо хоног орчим амьдарчээ. Гэтэл “Чи үнэхээр гэр бүлээ сайн сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол хятад нөхөртэй гэрлэ” гэсэн шаардлагыг залуу бүсгүйд тулгажээ. Хэрэв татгалзвал гэр бүлийнхнийг маань эргээд Солонгос руу албадан хүргэж өгнө хэмээн заналхийлсэн учир зөвшөөрөхөөс өөр сонголт түүнд байсангүй. Ийнхүү тэрбээр хятад нөхөртэй толгой холбожээ.
“Намайг нөхөр болох хүн маань 5000 юаниар худалдаж авсан. Энэ нь Их Британийн 500 орчим фунттэй тэнцэх хэмжээний мөнгө. Би чамайг худалдаж авсан болохоор чи миний юу хэлсэн бүхнийг гүйцэлдүүлэх ёстой хэмээн мөнөөх худалдаж авсан эр маань шахаж шаарддаг байлаа. Хэрэв чи жижигхэн зүйл дээр ч дуулгаваргүй байх юм бол чамайг дарга нарт хэлж баривчлуулна. Чамайг би алчихвал хэн ч мэдэхгүй, энэ тухай хэн ч дурсахгүй өнгөрөх болно гэж заналхийлдэг байв. Би жирэмсэн болсноо мэдсэнээс хойш өөрийгөө ямар ч хамгаалалтгүй, орь ганцаар үлджээ гэдгээ ухаарсан юм. Миний амьдарч байсан гацааны ойролцоох толгод дээр харуул хамгаалалтын пост байдаг байлаа. Энэ постын дарга нь нэг удаа намайг хүсвэл /жирэмсэн гэдгийг маань мэдээгүй юм болов уу/ чи эндээ үлдэж болно гэж хэмээн хэлж байв. Ингээд удалгүй болдог юм болдгоороо болж, би хүйт даасан өрөөндөө гав ганцаархнаа 11 цагийн турш өвдөж шаналсны эцэст хүү төрүүлэв. Над дээр хэн ч ирсэнгүй. Яаж ийж байгааг минь асуух хүн ч үгүй”
Зургаан жилийн дараа Чжи Хенийг орон нутгийн удирдлагууд олж мэдэж, Умард Солонгост эргүүлэн хүлээлгэж өгчээ. Тэр хүүгээ Хятадад үлдээхээс өөр аргагүй болсон байна. Хятадад баривчлагдаж эргэн ирсэн залуу ээжийг эх орон нь “эдийн засгийн дүрвэгч” хэмээн үзэж Хөдөлмөрийн лагерьт засан хүмүүжүүлэх ажил хийлгэхээр яллав.
“Тэнд ажил нь хүнд, амьдрах нөхцөл малаас долоон дор. Уулын налууг тариалангийн талбай болгож засахаар хүмүүжигчид улаан гараараа хад чулуутай “ноцолддог” байлаа. Долдугаар сар гаргаад төмс хураах үеэр хаягдал жижиг төмсийг шавар шороотой нь холин байж түүхийгээр нь идэж гол зогооно. Үнэхээр тэвчихэд бэрхтэй. Умард Солонгос бол тэр аяараа аймшигт том шорон. Тэнд хүмүүс үргэлжийн мөнх өлмөн зэлмүүр, тааралдсан болгоноороо улаан голоо залгуулна. Харх, хулгана, могой, зэрлэг ургамал ч бараг үлдээгүй” хэмээн Жи Хен ярьжээ.
Гай ганц энэ биш. Тэр энд ажиллаж байхдаа хөлөө гэмтээж түүнээсээ болж татранги өвчний халдвар авчээ. Өвчин нь хүндэрч ажил хийх байтугай явж сууж чадахаа болив. Иймд түүнийг суллахаас өөр аргагүй болов. Өвчин хуучтай, цор ганцаар бүсгүй төрөлх хотдоо эргэн ирсэн ч орон гэр гэж байсангүй. Тэр хүүгээ санаж бэтгэрч байлаа. Хүүтэйгээ уулзахын тулд галд ч орохоос буцахгүй байсан бүсгүй хил давуулдаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр дахин Хятад руу гарчээ.
Тэр хүүгээ анх хараад бараг нүдэндээ ч итсэнгүй. Хүүгийнх нь хүзүү толгой битүү хар шавар шавхай болчихсон, бүх биеийнх нь арьс хууларч байв. Тэр үнэхээр цочирджээ. Хүүд эрэдэнэ шишийн соустай будаанаас өөр хоол унд гэж байсангүй.
“Хятадад үлдэх нь бидэнд аюултай байсан учраас Монгол руу гарахаар бэлтгэж эхэлсэн. Бид гэдэг нь 10 хүнээс бүрдсэн дүрвэгсдийн бяцхан баг байсан юм. Монголын хилийг зорьсон бид нар явганаар хил давах ёстой байв. Хил дээр байх торон хашаа руу би болон миний хүүгээс бусад нь авирч давж чадав. Гэтэл энэ үеэр хятадын цагдаагийн машин бидэн рүү ойртон ирж байгаа нь харагдав. Хэрэв би тэдэнд дахин баригдвал Умард Солонгос руу илгээгдэж хүүгээсээ үүрд сална гэдгээ сайтар мэдэж байлаа. Гэтэл энэ үеэр хаанаас ч юм хэн нэгэн бид хоёр руу гүйж ирэхэд хятадын цагдаа хэмээн бодож ингээд бүх зүйл дууслаа хэмээн бүдэг бадагхан төсөөлөгдөв. Тэрбээр хүүг маань булаан авч мөрөн дээрээ суулгаад намайг хөтлөн гүйв. Тэр хилийн торон хашааны төмөр утсыг тасалж Монголын хил рүү амжиж гарсан юм.
Монголын хил дээр ийн тусалж хүү бид хоёрыг аварсан үл таних тэр хүнийг би ямагт сайнаар дурсан санаж явдаг. Монгол Улс руу нэвтэрч чадсанаар бидэнд амьдралын айх аюулгүй шинэ зам, шинэ боломж нээгдсэн хэмээн Жи Хен дурсан өгүүлжээ.
Тэрээр эдүгээ Их Британийн Манчестер хотод ажиллаж амьдарч байна. Айл гэрийн амьдрал зохиож ам бүл нэмжээ.
Эх сурвалж: amnesty.org.ru
Бэлтгэсэн: П.Булган
Сэтгэгдэл ( 32 )
zurh emterch bna.hun amidrah gej yaj zutgej bna daa getel manai teneguud iim saihan gazar shoroo nutgaa
Ataarhah zuil ugui gej 1 nom baigaa. Ter nomon deer iim zamaar Mongold orj irsen olon hoid Solongoschuudiin tuhai bichsen baidag
хятадуудын үнэн нүүр царай аймар шүү, манай охид бол ерөөсөө хаширдаггүй шдээ
Манай хил хэн ч орж гарч байж болохоор тийм хялбар байдаг гэж үүүүүү!!!!!!!!! хилийн халдашгүй дархан байдал хаана байна??????
хужаа нар бас ингээл ороод ирдэг бх нь бн ш дээ
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
zorigtoi emegtei bna hetsuu uee davan tuulsan Amid garsan az jargaltai amidarsan bolj dee.
Hiliin tseregiihn u hj bean umbe ed naraas Uur hichneen hyja ingej Orson bolo manai hil mash syl hydla tuswin mungu barj syydag tsergin angihan ajilaa hiildee shyyd byydah uuregtei bizde ta nar Buren erht uls bizdee
Дутуу орчуулсан байна. Утга санааг нь гүйцэд гаргаагүй байна Тэр амийг нь аварсан хүн өмнө нь тэдэнд хоол авч байсан хүн байсан. Тэгээд хил дээр тааралдаж дахин тусалж, улмаар хайр сэтгэлтэй болж , одоо Английн Манчестер хотод нурван хүүхдийнхээ хамтаар 5лаа сайхан амьдарч байна гэнэ дээ
Suhbaatar dornodod hiliin tseregt baisan humuus iimerhuu tuuh ih yaridag yum bn le.
Mundag lbna =D>
uls turchid yag odoo iim ulger zohiodog boljee
суулийн хэсгийг нь дутуу орчуулжээ . Тэр амийг нь аварсан хундээ хайртай болж 3- лаа АНУ-д амьдарч бна.
Huurhii duu .Urgelj az jargaltai amidarnaa.Good luck
Шал худлаа үлгэр байна.
Хөөрхийдө хүний үр