Унгарын Будапешт хотноо эхэлсэн жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монголын Кадербекийн Ёолк хүрэл медаль хүртэж, түмэн олныхоо магнайг тэнийлгэлээ.
Тэрбээр эхлээд АНУ-ын шинэ од гэгдэж буй Жонатан Яныг, дараа нь Эквадорын Жонатан Бенавидэсийг яллаа. Ийнхүү хоёр Жонатаныг ялсныхаа дараагаар ОХУ-ын Аюб Блиевтэй тулж, торгуулиар ялагдсан. Өрсөлдөгчөө ядрааж цуцааж, яг л гартаа оруулахын даваан дээр хөмсөг нь задарч улмаар амрах чөлөө боломж олгочихлоо. Шүүгч мөн хоёрдахь торгуулийг арай л хямдхан өгчихлөө. Гурав дахь торгуулиа хөлд босоогоос шууд хүрсэн учир хүртлээ. Их л харамсалтай байлаа.
Хэрвээ хэдэн жилийн өмнөөс, ядаж л нэг жилийн өмнө ДАШТ-д оролцуулж байсан бол илүү Дэлхийн дэвжээг мэдэрч, илүү хянуур, хэрсүү барилдах байсан болов уу гэсэн харамсал төрснийг хэлмээр санагдав.
24 нас гэдэг хэд хэдэн ДАШТ-д оролцчихсон байхаар нас. Гэвч өмнө нь түүнийг ДАШТ-д оролцуулж байсангүй. Тамиртай, ажиллах чадвар өндөртэй, сэтгэлзүй сайтай ийм тамирчнаа Дэлхийн дэвжээнд аль болох илгээж байгаасай гэж олон хүн бодсон биз ээ.
Дагах барилдаанд Унгарын буюу тэмцээнийг зохион явуулагч орны бөх Шанад Шэцког бүх талаараа илүүрхсээр хүрэл медалийн төлөө шалгарлаа.
Дэлхийн ямар ч хүчтэнтэй тулахад бэлэн гэдгээ ч харууллаа.
Хүрэл медалийн төлөө Бразилын Мишель Аугустотой барилдсан. Аугусто өмнө нь манай Э.Ариунболдыг ялсан байлаа. Хоёр Монголоор медальд хүрнэ ч гэж юу байхав. Ёолк түүнд тийм боломж өгсөнгүй. Хоёулаа нэмэлт цаг руу орж, улмаар 2001 он гарахын өмнөхөн мэндэлсэн Ёолк хүү 24 насандаа Дэлхийн медальтны эгнээг тэллээ.
Аугусто гурав торгуулснаар ялагдаж, ДАШТ-ийн эхний өдөр Ёолк хүрэл медалийн эзэн боллоо.
Гэмтсэн өрсөлдөгчөө өргөж, татамийн гадна багийнханд нь хүргэж өгч, жудаг ёсыг ч үлгэрлэн харууллаа.
Баярлалаа, Ёолк оо! Улам их амжилт хүсье!
Сэтгэгдэл ( 10 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Удахгүй баахан алт зүүсэн Ёолочка болноо
Ёолк сайн байлаа, энэ залууг эртхэн ДАШТ энэ тэрд явуулж туршлагажуулж байх хэрэгтэй байж гэдэгч үнэн, Ариунболд, Басхүү мэтийн шаврын хаалтуудыг одоо гавьяаных нь амралтанд хөөж гарга аа, өөрсдөө чадахгүй, өрөөлд боломж олгохгүй ийм улсаасаа зоригтой салахгүй бол ирээдүй улам л хэцүүднэ
Ёолкод баяр хүргьэ.Сэтгүүлч бодит мэдээлэл өгч.Том тэмцээнд сүүлийн 2жилд 2-н даваанаас цааш явдаггүй Ариунболд мэтийн тамирчдыг байнга явуулах хэрэгтэй юу? Ийм тамирчдад ур чадвараа эрс дээшлүүлэх эсвэл дасгалжуулагч болох сонголтыг нь олгомоор!
Баяр хүргэе! мундаг залуу байна.
Уянгын халитлтой пост юм уу юу юм бэ кккк
баяр хүргье. Амжилт...
Setgeelch medleg medeelelgu hudlaa olnii anhaaral tatah aystai medeegee beltgesen bn. Meddeggui ymaa zuger orhiod ogvol uul ni zugeersen.
Setgeelch medleg medeelelgu hudlaa olnii anhaaral tatah aystai medeegee beltgesen bn. Meddeggui ymaa zuger orhiod ogvol uul ni zugeersen.