Лукаш Крпалек: Хамгийн чухал нь ялалт биш харин хэн байх!

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 10 сарын 02

Олимпын хошой аварга Лукаш Крпалек бие бялдрын хувьд чийрэг хүчтэйгээс гадна сэтгэлийн маш их хүчтэйгээрээ алдартай, хүндлэл хүлээсэн том бөх. Түүний тухай баримтат кино дэлгэцнээ гарч эхэлсэн тухай мэдээлэл цацагдсан билээ.

“Миний тухай дэлгэцийн бүтээл хийчихнэ гэж төсөөлөө ч үгүй явлаа. Өөрийгөө дэргэдээс харахад сонин л юм. Намайг зөвхөн ялалт биш ялагдал бас хэрхэн хүчтэй болгосныг залуу тамирчид үзэх нь чухал гэж бодож байна” гэжээ.

Крпалекийн замналд эхэлж таарсан хад чулуу шиг өрсөлдөгч нь Японы Такамаса Анаи байлаа. “Тэр намайг гурав дараалж ялсан. Ялагдал бүрийнхээ дараа би “Энэ хүнийг яаж ялах вэ?” гэсэн хүнд бодолтой гэртээ харьдаг байлаа” хэмээн ярих аж.

Ялах тэр өдөр Лондоны олимпын наадмаар таарлаа. Гурав дараалж ялагдсан аймшигтай өрсөлдөгчтэйгээ олимпын наадмын хоёрдугаар тойрогт таарчихав. “Лондонд миний эхний өрсөлдөгч нь Анаи болж таардаг юм. Тэр өдөр би эр зориг, эрч хүч гаргаж чадсан юм. Тэр бол миний хувьд олимпын доторхи олимп байсан” гэж дурсан ярьжээ. Анаиг ялсан ч гэлээ Лондонд долоодугаар байр л эзэлсэн. Гэхдээ л олимпын доторхи олимпдоо ялсан нь Крпалекийн цойлж гарч ирэх эхлэлийн цэг болов. Ингээд 2016 онд Рио-д, 2021 онд Токиод Олимпын аварга болж, мандав.

Баримтат киноны хувьд тамирчны сэтгэлзүйн талаар өгүүлнэ. Ялагдал, эргэлзээ, сэтгэлийн хүч тэгээд ялалт. Чехийн үзэгчдэд зориулан киног хийсэн гэх боловч мөдхөн Японд гаргах юм билээ.

“Энд медалийн тухай биш бас яг үнэндээ миний тухай өгүүлээд байгаа биш юм. Хамгийн гол нь сахилга бат, өөрийгөө золиослох чадвар, чамайг дэмжиж буй хүмүүсийн төлөө хичээх тухай. Мэдээж, гэр бүл, дасгалжуулагч, хамт олонгүйгээр ийм түүх бүтэхгүй байх байсан” гэж Крпалек өгүүлж байна.

Киноны нээлт Европын АШТ-ий нээлттэй давхцсан нь уур амьсгалыг улам ч сайхан болгожээ. Энэ кино бол дараа дараачийн үеийн тамирчдад зориулсан сургамж, зөвлөгөө гэж ойлгож болно.

“Ялагдсан тамирчны сэтгэлзүй аймшигтай байдаг. Бүр буугаад өгчихмөөр санагддаг. Гэхдээ заримдаа ялагдал хамгийн сайн багш болдог. Хэрвээ би Анаид тэгж дараалан дараалан ялагдаагүй байсан бол Олимпын аварга болохгүй ч байсан байж магадгүй. Хүүхэд, залуус энэ киног үзээсэй. Унаж ялагдах бол жирийн л юм. Хамгийн гол нь эргээд босох” хэмээн Крпалек залууст хандан өгүүллээ.

Түүнийг жүдогийн ертөнц маш их хүндэлдэг. Ялангуяа Японд их хүндэлдэг гэдэг. Хамгийн шилдэг бөхчүүдийн эсрэг тэмцэж чаддаг гээд их үнэлдэг. “Японд үзүүлээсэй гэж би хүсэж байгаа. Яагаад гэвэл жүдо бол тэднийх. Тэдний соёл уламжлал. Тэдний аваргуудтай өрсөлдөж чадсан минь надад их чухал байсан. Японы жүдо сонирхогчид миний замналыг ойлгоно гэж бодож байна” гэж Чехийн нэрийн хуудас болсон тамирчин ярилаа.

34 нас хүрч, замналынхаа эцсийн цэг рүүгээ ойртсоноо мэдэрч яваа ч гэлээ “Хэзээ зогсохоо мэдэхгүй байна. Жүдогоо орхилоо ч жүдо надтай хамт үлдэнэ. Насан туршид минь хамт байх болно” гэж аварга гоё үг хэлжээ.

“Ер нь хамгийн гол нь ялалт биш юм. Хэн байх нь хамгийн чухал” гэсэн нь монголчилбол жудаг ёсын тухай хэлж буй хэрэг биз ээ. Крпалекийн кино хэзээ нэгэн цагт ялагдлын гашууныг амсаж, эргээд босож чадах эсэхтэй тулж үзсэн түүхийг хүүрнэж буйгаараа ирээдүй хойчид үнэтэй бүтээл болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
polkmnoipk(197.211.63.180) 2025 оны 10 сарын 17

Кредитите Albaker предлагат парични заеми от 5 000 до 50 000 евро, а също така финансираме проекти от 50 000 до 300 000 евро на годишна лихва за всяко лице или фирма, които се нуждаят от заем. Пари за задоволяване на част от нуждите им.\nАко имате нужда от помощ, моля, уведомете ни колко имате нужда и желания период на изплащане. Бърз кредит и безкраен стрес при плащанията. Имейл: albakerloanfirm@gmail.com\nWhatsApp 13075431042

0  |  0
Top