БНХАУ-ын Чиндаогийн Гран-Прид Монголын баг тамирчид амжилттай оролцлоо. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү, +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн нар түрүүллээ. “Их дуулга”-д хоёр түрүүлсэн Б.Гончигсүрэнгийн Гран-Пригийн анхны алтан медаль боллоо.

Ё.Басхүүгийн түрүүлсэн тухай өмнө бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр тэмцээний сүүлийн өдөр хүнд жинд Б.Гончигсүрэн Словакийн Мариус Физелийг мордоод цэвэр ялснаар түрүүллээ.

Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртэж, эргээд татамидаа гарсан нь сэтгэлд өег сайхан байлаа. ДАШТ-д гараа өчүүлж гэмтсэнээр медаль авах боломжоо алдсан бол одоо бүрэн эдгэж, ээлжилсэн тэмцээнүүдэд оролцох боломжтой болжээ.
.jpg)
Хүрэл медалийг Б.Сүхбат, Г.Наранцэцэг, Л.Сосорбарам нар хүртсэнээр Монголын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар Японы баг тамирчдын дараагаар аман хүзүүнд бичигдлээ. Франц, ОХУ-ын баг тамирчид 3, 4 дүгээр байрт медалийн чанар, тоогоор жагслаа.

Сэтгэгдэл ( 1 )
Сумын наадамд баатарлах ч яах вэ, улсын наадамд (олимп, ДАШТ) олигтойхон үзчихдэг болчихвол гэж, kk