Болгарын Софи хотноо энэ сарын 27-30-нд Дэлхийн Өсвөрийн ДАШТ болж байна. Дэлхийн 71 улсын 551 өсвөрийн жүдочид оролцож буй тус тэмцээний эхний өдөр охидын 40 кг-ын жинд Баярзулын Хулан хүрэл медаль хүртэж монголчуудаа баярлуулсан.

Тэгвэл өнөөдөр охидын 57 кг-ын жинд хоёр монгол охин медалийн төлөө барилдлаа. Г.Энхжин эхний тойрогт Гүржийн Тинатин Гүльбаниг цэвэр, шөвгийн 16-д Польшийн Юлиа Сьемког мөн цэвэр, шөвгийн наймд Туркийн Элиф Киличийг цэвэр ялаад, шөвгийн дөрөвт Японы Нонока Ямакавад ялагдан хүрэл медалийн төлөө ОХУ-ын Екатерина Ждановатай барилдаж, ваза-аригаар хожиж яваад өчих мэхээр цэвэр яллаа. Ийнхүү Өсвөрийн ДАШТ-ээс Монголын тамирчдын хоёр дахь хүрэл медалийг хүртлээ.
М.Цэндбазарын хувьд эхлээд Олимпын хүрэл медальт Шведийн жүдоч Тара Бабулфатын дүү Ханна Бабулфатыг цэвэр, шөвгийн 16-д Грекийн Данаи Димоуг хоёр ваза-аригаар, шөвгийн наймд ОХУ-ын Екатерирна Ждановаг цэвэр, шөвгийн дөрөвт Польшийн Магдалена Валегаг мөн цэвэр ялсан.
Ингээд аваргын төлөө Японы Нонока Ямакаватай барилдлаа. Г.Энхжинг шөвгийн дөрөвт ялсан Японы Нонока Ямакаваг М.Цэндбазар юүко үнэлгээгээр ялж, Өсвөрийн Дэлхийн аварга болж, элэг нэгтэн монгол түмнээ баярлуулж, 57 кг бол аргагүй Монголын амжилтын аугаа түүхтэй жин гэдгийг дахин нотлон харууллаа.

Сэтгэгдэл ( 1 )
баяр хүтргье...