Ерөнхий сайдыг хэлэлцэх ЧУУЛГАНЫ ХУРАЛДААН эхэллээ. УИХ-ын гишүүд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатараас асуулт асууж байна.
Нэр дэвшигч Г.Занданшатар, УИХ Ерөнхий сайдаар томилвол УИХ-д суудалтай намуудтай хамтын ажиллагааны талаар ярилцана. Гэхдээ Засгийн газрын бүрэлдэхүүнд орсноороо хамтардаг юм биш. Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана гэж тангараг өргөсөн намууд, УИХ-ын гишүүд улсынхаа төлөө нэгдэж хамтарч ажиллаж, буруу зүйлийг шүүмжилдэг байх ёстой гэлээ. Мөн тэрбээр төрийн алба цомхон, чадварлаг, давхардал, хийдэлгүй байх шинэчлэлийг бүхэлд нь хэрэгжүүлэх зорилт тавин ажиллана. Төрийн албанд үр ашгийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай. Улс төрийн болон нийгэм, эдийн засгийн зорилт, чиглэл хандлагатай нийцэх ёстой. Дээрээс нь, хөдөлмөр хийж байгаа бүх хүнийг дэмжинэ. Ард иргэдэд учирч байгаа татварын дарамтыг багасгана. Гишүүдийнхээ санал, бодлыг сонсож, тодорхой бодлогыг дэвшүүлнэ" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )