Абэ Үта амласандаа хүрч, Дэлхийд 5 дахиа түрүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 14

 

Парисын олимпын наадмын татамиас асгартал уйлж буусан Абэ Үта 2025 оны ДАШТ-д түрүүлж, Дэлхийд тав дахиа түрүүллээ.

Парист мордуулж дайруулаад цэвэр ялагдсан Абэ Үта хагас жилийн турш тэмцээнд оролцохгүй байж байгаад хавраас эргэн татамидаа гарсан. Бүх Японы АШТ-д анх удаагаа түрүүлснийхээ дараагаар “Би Дэлхийн аварга болно” гэж ам бардам хэлсэн юм.  Тэгвэл өнөөдөр ийнхүү амласандаа хүрч, финалд Дистриа Красникиг үүрээд иппоноор буулгалаа.

Парисын олимпын наадамд Абэ Үта ялагдсан бол энэ удаад түүний ах Абэ Хифүми ялагдсан учраас ах дүү хоёр зэрэг алтан медаль энгэртээ зүүж чадсангүй. Гэхдээ Абэ Үта том ялагдлын дараагаар том ялалт байгуулж, эргээд татамийн эзэн нь хэн бэ гэдгээ харуулж чадлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu