Удам залгах МОНГОЛ эмэгтэйчүүд архинд донтсоор байх уу

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 16

2005 онд Монгол улсын нийт хүн амын дунд хийсэн судалгаагаар 10.8 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг байжээ. Гэтэл энэ тоо өнөөдөр 27 хувь болтлоо өссөн үзүүлэлт нь Монгол улс дэлхийд архидалтаараа 15-аар байранд жагсаж байна. Баримтаас харахад манай улсын архинд донтох, архидах залуучууд жил ирэх тусам ихэссэр байгааг харуулж байгаа юм. Мөн манай улсын нийт эмэгтэйчүүдийн 13.6 хувь нь архинд донтсон, архи хэтрүүлэн хэрэглэдэг гэсэн хар үзүүлэлт байдаг. Архидалтаас гэмт хэрэг, хүсээгүй хүнтэйгээ бэлгийн харилцаанд орох, гэр бүл салалт, амиа хорлолт, гээд бүхий л муу муухай зүйлс урган гардаг. Ирээдүйн Монгол хүнийг хэвлийдээ тээж төрүүлэх бүсгүйчүүд архи, тамхи хэрэглэх хандлага өсөж байгаа нь харамсалтай. Эмэгтэйчүүд архинд донтохдоо тун амархан байдаг бөгөөд эрчүүдээс хоёр дахин богинохон хугацаанд архины хамааралтай болдог байна.


-Өнөөдөр Монголд таван хүний нэг нь архийг хэтрүүлэн хэрэглэж байна. Монголд 780 орчим мянган өрх байдаг гэхэд нэг айлд наад зах нь нэг хүн архи хэтрүүлэн хэрэглэдэг. Хэлдэггүй, нуугаад л яваад байдаг. Эмчлэгдэх үе, эмчлэгдэхгүй үе гэж байна. Эмчлэгдэхгүй буюу үхлийнхээ өмнөх үед ихэвчлэн эмчид ханддаг. Тийм учраас архины эмчилгээг үр дүнгүй гэж тооцдог. Тийм биш. Бүрэн бус статистик мэдээллээр, өнөөдөр Монголд нэг хүнд 35 литр спирт согтууруулах ундаа оногдож байна. Гадаадын стандартаар бол нэг хүнд 5-8 литр. Манайх үүнээс хол давсан шүү дээ. Жилдээ Монголд 160 мянган хүн эрүүлжүүлэгддэг. Архидалт манайд нийгмийн өвчин болсон.  /Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны Доктор (Sc), Профессор, Академич Л.Эрдэнэбаяр/ Medee.mn ярилцлагын хэсгээс

 

Амьдрал дээр архинд орсон эмэгтэйчүүд их нууцлагдмал байдаг. Архидалт бол эрэгтэйчүүдийн өвчин гэсэн ойлголт нийгэмд түгээмэл байдаг. Тэгвэл, эрэгтэйчүүд ил задгай, ичиж зоволгүй архи уудаг бол эмэгтэйчүүд аль болох хүний нүднээс далд уухыг боддог. Далд архидалт ялангуяа сэхээтэн, боломжтой эмэгтэйчүүдийн дунд түгээмэл байдаг. Тэр бүү хэл архичин болсон, арчаагүй явааг нь харуулахгүйн тулд гэр бүлийнхэн нь хүртэл түүнийг нуух жишээтэй. / Анагаах ухааны доктор, профессор “Minnesota life” эмнэлгийн зөвлөх, сэтгэлзүйч Н.Дэмидмаа/ eagle.mn ярилцлагын хэсгээс

 

Манай улсын архи хэрэглэдэг эмэгтэйчүүдийг насаар нь авч үзвэл 25-40 насны эмэгтэйчүүд толгойлж байна. Энэ насны эмэгтэйчүүдийн хувьд биеэ дааж, амьдрал зохиох насандаа хар дарсанд толгойгоо мэдүүлж байгаа нь эмгэнэлтэй юм. Мөн жирэмсэн эмэгтэйчүүд архи хэрэглэх тохиолдол жилээс жилд ихсэж байгаа. Үүнээс үүдэж толгой жижиг, нүд солир, оюуны хомсдолтой бие бялдарын хөгжил нь саатанги, толгойн хэлбэр нь зөв биш, хөдөлгөөний хөгжил муутай хүүхдүүд олноор төрөх болжээ. Эцэг эх нь хоёулаа эсвэл аль нэг нь архичин гэр бүлд жирэмсний хордлого, дутуу төрөлт, зулбалт, төрөх үеийн бүтэлт зэрэг эмгэгүүд харьцангуй элбэг тохиолддог. Нэгэн судалгаанаас үзэхэд жирэмсэн үедээ архи уудаг байсан 386 эмэгтэйн 272 нь /зулбах/ үр зулбасан буюу амьгүй хүүхэд төрүүлсэн, эсвэл амьд төрсөн хүүхэд нь эхний 7 хоногтоо эндсэн баримт байна.

Амьд үлдсэн 114 хүүхдээс 91 нь 8 нас хүрэхэд унадаг өвчтэй, оюун ухааны хомсдолтой эсвэл мэдрэл сэтгэхүйн өвчтэй байжээ.


Хаа нэгтээ баар, паб-д янжуур зуугаагүй, сархад хэрэглээгүй эмэгтэйчүүдийг энэ цаг үед харах ховор болсон. Сүүлийн үед Монгол улсад үргүйдэл маш ихсэж байгаа. Үүний нэг шалтгаан нь архи, тамхи юм. Эмэгтэй хүний үр тогтоох чадварыг архи, тамхи маш ихээр бууруулдаг үүнээс болж эх хүн гэдгээ мэдэрч чадахгүй явсаар байгаа эмэгтэйчүүд олон. Монгол хүний үр удам залгах эмэгтэйчүүд минь энэ мэтээр архи, тамхинд донтож хатан ухаанаа гээсээр байх уу.

 

Б.Тэнгис

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.72.245.165) 2017 оны 03 сарын 16

Жендер их яриад ирэхээр л эмэгтэйчүүд болохоо байгаад эхэлж байгаа юм. Гадаад улс орнуудын янз бүрийн байгууллагууд, төсөл, хөтөлбөр чинь харахад нэг их тус хүргэхгээд байгаа юм шиг боловч цаагуураа ёс заншил, өв уламжлалыг нь булшлах бодлого явуулж байдаг, гадны хүчний байгууллагуудын гар хөл байдаг юм. Тэгээд нийгмийн идэвхитэй нөлөө бүхий удирдагч эмэгтэйчүүд, улс төрч хүүхнүүдийг ашигладаг. Уул овоон дээр эмэгтэй хүн гарч болдог нь ч байна, болдоггүй нь ч байна. Энэ нь эмэгтэй хүнийг дорд үзсэндээ ч биш байх. Харин даруулгатай байлгахыг бодолцсон хэрэг гэж бодож байна.

0  |  0
BOLD(109.9.187.63) 2017 оны 03 сарын 16

ter unen shuu minii xani suuliin ued mash iheer alcool xereglej baina emegtei neg uuhaaraa aimar uudag daadag yum baina

0  |  0
м(112.72.11.107) 2017 оны 03 сарын 16

Удам залгуулах гэж бичвэл зүгээр юм биш үү

0  |  0
-(103.20.152.50) 2017 оны 03 сарын 16

Хуулиа чангатгах хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийн талаар Чингисийн баримталж байсан хатуу хуулийг хэрэгжүүлэх нь зүйтэй байна. Эмэгтэйчүүдэд хатуу дэг жаяг хэрэгтэй гэдгийг алхам тутамд нь мэдрүүлж байх

0  |  0
Top