Өнөөдөр аргын тооллын 5 сарын 5.
Билгийн тооллын 27. Могойг хүлэгч одтой, шарагчин могой өдөр.
Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:27-20:10.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өлзийтэй сайн. Зуны уур орох улирал 08:00 цаг 23 минутад эхэлнэ.
Сэтгэгдэл ( 0 )