Олон улсын банк санхүүгийн байгууллагуудад хөндлөнгийн хяналт хийдэг “Фитч” хэмээх нэр хүндтэй агентлагийнхан манай улсын банк санхүүгийн салбарт судалгаа хийгээд “найдваргүй” гэсэн дүгнэлт өгчээ. Банк санхүүгийн салбарт 40 хувийн өсөлт гарч, зээл, хадгаламж аль аль нь нэмэгдсэн гэж байгаа ч нийт зээлийн 90 хувь нь уул уурхайг тэтгэж байгаа нь эргээд өөрсдийг нь унагаж болох факт гэдгийг тэд өгүүлсэн байсан. Учир нь ашигт малтмалын зах зээл гэдлэг тогтворгүй, БНХАУ-аас хэт их хамааралтай учир урд хөршийн эдийн засгийн өсөл удаашрахад л хүндрэлтэй байдалд орно. Мөн ашигт малтмалын үнэ ханш хэтэрхий их хэлбэлзэлтэй байдаг нь эрсдэл дагуулна гэж үзсэн байв. Үнэхээр ч уул уурхайн салбарт олгосон зээл банк дампууруулдгийг бид “Олон овоот”-ын хэргээс мэдэж авцгаасан билээ.
Тэгэхээр Монголын банк санхүүгийн нийт хөрөнгийн 90 хувь нь хэзээ хэзээгүй дампуурах эрсдлийн байдал байна гэж хэлэхэд болохоор байна. Гэтэл хөнгөн үйлдвэрийн салбар зээлээр ангаж цангаж байгааг мэдсээр байж гадаад орнуудад хөрөнгө оруулж байгааг үнэхээр “хоноцын бодлого” гэж хэлэхээс өөр яах билээ. Нөгөө талаар энэ нь улсын эдийн засагт нэгэнт ноёрхлоо тогтоосон олигархиудыг хамгаалж байгаа хэрэг. Бусад хүмүүс зах зээлийг нь эзэлчих вий хэмээсэн дэндүү атгаг санаа билээ. Дэлхийн ямар ч улс зээл тусламж, банк санхүүгийн нийт активынхаа ихэнх хэсгийг уул уурхай, дэд бүтцийг сайжруулахад зарцуулдаггүй. Энэ бол дэндүү тэнэг асуудал юм байна.
Дэлхийн улс орнууд хамгийн ашигтай, зардлаа хурдан нөхдөг салбар болох жижиг дунд үйлдвэрлэлд зээлийнхээ ихэнхийг олгодог аж. Хөнгөн үйлдвэрийг дэмжсэн мөнгө 5-10 жилийн дараа бүрэн төлөгддөг бол дэд бүтцэд зарцуулсан мөнгө 70-80, бүр 100 жилд ч зардлаа нөхдөггүй жишээ байдаг аж. Дэд бүтэц сайжруулах гэж зүтгэж байгаа нь эцсийн эцэст уул уурхайгаас гарсан баялгаа хурдан зөөх гэсэн л асуудал. Гэтэл уул уурхайн баялгийн эзэд нь гадаадууд байдаг. Монгол Улсын уул уурхайгаас гарах баялгийн 25 орчим хувь нь л бидэнд ногдож байна.
Ашигт малтмлын тухай хууль гадныханд ийм боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэ янзаараа Монголд хөнгөн үйлдвэрийн салбар хэзээ ч хөгжихгүй юм байна гэсэн дүгнэлт хийж болохоор нөхцөл үүсчээ.
Б.Цогт-Ирээдүй
Сэтгэгдэл ( 5 )
uurhain ashiglaltiin nootsiig onoj chaddaggui taamaglaj tootsdogiig odoo tsagt teneg hunch oilgono
gadaad ug helleg mongolbankiig budliulsan
Мунгутэй хун юу ч амлаж болно доо...!?
БИ ЭНЭ ДОР ГАЧУУРТЫН ЧИНБАТЫН ТУХАЙ БИЧЭЖ БАЙГАА ШҮҮ!!! УНШИГЧИД АА!
ҮНЭН БОЛОВУУ ДАА ХУДЛАА ХЭЛЖ БАРИЛГА БАЙШИНГАА СҮНДЭРЛҮҮЛЭХ ЮМ БИШ БИЗ!!!!