Хүүхдийн марафон-2026 зохион байгуулагдаж байна

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон холбогдох байгууллагууд хамтран “Хүүхэд бүр ялагч – Хүүхэд бүр хамгаалагч” уриатай “Хүүхдийн марафон-2026” арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.

Хүүхдийн эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, зөв хандлага, соёлыг төлөвшүүлэх зорилготой тус арга хэмжээнд энэ жил нийт 4215 хүүхэд оролцож, насны ангиллын дагуу марафон гүйлтэд хамрагдаж байна.

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн оролцоог дэмжих, тэгш боломжийг хангах чиглэлээр зохион байгуулалтын тусгай арга хэмжээ авч ажилласнаар хүүхэд бүр өөрийн онцлог, хэрэгцээнд нийцсэн орчинд оролцох боломж бүрдүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top