Европын орнууд баян, ядуу аль нь ч бай хүнийг хүн ёсоор нь хүндэтгэдэг юм. Үүний жишээ болсон нэгэн түүхийг өгүүлье. Нэг залуу найзынхаа хамтаар нэлээд олон жилийн өмнө алдарт Венеци хотоос холгүйхэн орших замын нэгэн тухлаг кафенд оржээ. Италийн амтат борхош тамшаалангаа ярилцан сууж байхад нь нэгэн эр уг газар орж ирсэн байна. Үйлчлэгчид хандан: "Хоёр борхош захиалъя, нэгийг нь хананд" гэж хэлсэн нь түүнд их л хачирхууштай сонсогдож л дээ. Үйлчлэгч түүнд нэг аяга борхош авчирч өгөнгөө хоёрын тооцоо хийгээд сайхан тухлахыг хүсэн явж одов. Орос эрийн сонирхлыг ихэд татсан тул тэдний энэ үйлдлийг анхааралтай ажиглаж байв. Залуу хоёр аяганы мөнгө төлсөн хэрнээнэгийг уусан даруйдаа гарч одов. Харин үйлчлэгч жижиг цаасан дээр "аяга борхош" гэж бичээд түүнийгээ хананд тогтоочхов.
Тэд ойр зуурын зүйлс хуучлангаа нэлээд удаан суусан байна. Энэ хооронд хоёр залуу ороод гарахдаа 3 аяга борхош захиалж төлбөр хийсэн мөртлөө хоёрыг нь уучхаад л гараад явсан аж: тэднийг явсан хойгуур үйлчлэгч мөн л түрүүчийнхтэй ижил цаасан дээр бидэнд танил болсон нөгөө үгээ бичээд ханандаа өлгөчхөж билээ. Учир нь ойлгогдохгүй зүйл анх удаа харж ихэд гайхшраад л өнгөрөв. Тус залуу хэд хоногийн дараа тэрхүү кафен хажуугаар өнгөрөхдөө амтат борхошоо санан дахин саатсан байна.
Тухайн үед өмссөн хувцас тааруухан, зүдрүү царайтай нэгэн настай хүн орж ирээд баарны тавцангийн арын хана руу харцаа шидэнгээ үйлчлэгчид хандан: "Өлгөснөөс нэгийг авъя" гээд сандал татан суусан юм. Үйлчлэгч тэр даруй нэгэн аяга сайхан амтат борхош хийн түүнд өгөнгөө ялдам зангаар өглөөний мэндийг асууж тухлан суухыг хүсээд явлаа. Настай эр урдахаа уучхаад нэг ч мөнгө төлөлгүй гарч одсон юм. Харин бармэн залуу ханан дээрх бичигнээсээ нэгийг нь ховхлон, базаад л хогийн сав руу хийв.
Мөнгөтэй нэг нь сэтгэлээсээ "хананд өлгөөд", мөнгөгүй нэг нь доромж хандлага ирэх вий гэсэн айдасгүй орж ирэн үйлчлүүлнэ. Улмаар үнэ нь аль хэдийн төлөгдсөн халуун ундаа уугаад гарч явах нь жирийн үзэгдэл хэмээн хожим нь тухайн байдлыг нүдээр үзсэн залуу дурсжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 6 )
Goyo yumaa
munhnaran eej
Маш том сэтгэл соёл
Saihan hunleg setgeltei yumaa
сайхан уламжлал юмаа. хэрэгжүүлэх юмсан
Jijig geltgui saihn setgel