Олон жилийн өмнөөс цусыг санагдуулам улаан бороо зарим улсад орж байсан аж. Тодорхойлбол, 1896 онд Шири Ланкад, 2001 онд Энэтхэг улсад, 2009-2011 оны хооронд Калала хотод, 2012 оны арваннэгдүгээр сарын 14,15-ны өдөр Шри Ланкагийн Монерагала дүүрэгт 15 минутын туршид улаан бороо орсон тохиолдол бий.
Улаан бороо эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй
Шри Ланкагийн Анагаах ухааны судалгааны хүрээлэнгийн захирал Др Анил Самаранаяаке улаан бороог судлахаар шийджээ. Ийнхүү өнгө нь өөрчлөгдсөн борооны усыг шалгаж үзэхэд замганд агуулагддаг тракелиониор гэх нян ихээр илэрсэн аж.
Уг нян нь ихэвчлэн хөрсөнд орших бөгөөд улаан, ногоон өнгөтэй гэж үзжээ. Мөн Лорика гэж нэрлэгддэг гадаргуутай, төмрийн давстай холилдвол шар, улаан хүрэн зэрэг өнгөнд хувирдаг юм байна. Мэдээж энэ бороонд нян их агуулагдсан учир хүмүүсийн эрүүл мэндэд хортой болохыг тогтоожээ.
Харин яагаад улаан бороо ордог нь одоог хүртэл нууц хэвээр үлдээд байна.
Г.Хүслэн
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )