Нью-Йорк хотод 19 дүгээр зууны үед нэгэн хачирхалтай хууль хэрэгжиж байжээ. Гэхдээ энэ нь хууль тогтоомж гэхээс илүү мухар сүсгийн шинжтэй сонсогдож магад. Учир нь эмэгтэй хүний сүнсийг чөтгөрийн хорлолоос аврахын тулд тамхи татахыг нь хориглодог байсан аж.
Энэ тухай нэгэн баримтыг дурдвал, Кэти Мулкаши гэх эмэгтэйд нэгэн цагдаа анхааруулга өгөн хашгирчээ. Тэрбээр бүсгүйг тамхи татах гэсэн тул баривчилсан аж. Мэдээж бүсгүй гэмт хэрэг үйлдээгүй, хулгай ч хийгээгүй байсан. Гэхдээ тэрээр энэхүү хуулиас болж хохирсон цорын ганц хохирогч эмэгтэй байсан гэдэг.
Үүний дараа 1908 оны нэгдүгээр сард Нью-Йорк хотод шинэ хууль хэрэгжиж эхэлжээ. Уг хууль нь олон нийтийн газар эмэгтэй хүн тамхи татахыг хориглох шийдвэр байжээ. Тэр үед тамхи татдаг эмэгтэйг бэлгийн дарамтанд өртсөн, ёс суртахуунгүй, буруу замаар явсан, биед нь чөтгөр байдаг гэж үздэг байсан аж. Иймд чөтгөрийн муу зүйлээс эмэгтэйчүүдийнхээ сүнсийг хамгаалах арга нь энэ хууль байсан гэдэг.
Энэ үед ихэнх эмэгтэйчүүд гадуур чөлөөтэй явж чаддаггүй байв. Учир нь олон нийтийн газар яваа эмэгтэй хүнийг биеэ үнэлэгч гэж үздэг байсан. Түүнчлэн зарим ресторан, кафе, зочид буудал, салонууд эмэгтэй үйлчлүүлэгч оруулдаггүй байсан гэдэг.
Мөн уг хууль нь 20 дугаар зууны эхэн үе хүртэл хэрэгжсэн аж. Иймд хууль хүчингүй болж байж эмэгтэй хүн чөлөөтэй гадуур явж, чөлөөтэй байж чаддаг болсон гэнэ.
Б.Номин
Эх сурвалж: WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 0 )