Нян хаа сайгүй байдгийг бид мэднэ. Гэхдээ хамгийн аюултай, өвчин үүсгэгч нян хаана нуугдаж байдаг талаар мэдээлэл хүргэе.
Телевизийн удирдлагыг цэвэрлэдэггүй учир хамгийн их нянтай
Хайхрамжгүйгээр бохир гараараа барьж, сувгаа солингоо ханиаж найтаалгахдаа ч барьж байдаг телевизийн удирдлагад маш их нян байдаг. Удирдлагыг бараг цэвэрлэдэггүй учир нян үй түмээрээ үрждэг аж. Иймээс удирдлагаа 7 хоног бүр спиртлэг уусмалаар цэвэрлэж байгаарай.
Шүдний сойз үргэлж чийглэг байдаг учир нянтай
Шүдний сойз үргэлж чийглэг байдаг. Мөн хэрэглэсний дараа чийглэг газарт тавьдаг учир нян үржих нөхцөл бүрдэж байгаа юм. Чийгтэй сойзонд их хэмжээний нян байдгийг анхаар. Иймээс сойзоо угаалгын өрөөндөө биш өөр газарт тавь. Мөн суултуураасаа 3 метрийн хол зайд сойзоо тавьж болно.
Гал тогоо 00-ийн өрөөнөөс илүү нянтай
Гал тогооны ширээгээ хоолоо идчихээд л цэвэрлэдэг учир нянгүй байдаг гэж хүмүүс андуурдаг. Тэгвэл гадуур хувцастайгаа хоолны ширээний ард суух, шалаа сайн угаахгүй байх зэргээс болж ширээн дээр үргэлж нян үржиж байдаг аж. Мөн гал тогооны угаалтуур нь 00-ийн өрөөнөөс илүү нянтай байдаг гээд бод. Аяга таваг угаагч порлон байнга чийгтэй байдгаас болж мөн л нян үржих нөхцөл тэнд байдаг.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Нил нян дунд амьдардаг хүмүүс бид юутай тэсвэртэй.
HAA SAIGUI NYAN SHUU DEE. MONGOLCHUUD GARAA UGAAJ MEDDEGUI SHAHUU HUMUUS . HAA SAIGUI SHEEJ BAANA. NUS TSEREE GUDAMJAAR NEG NULIMNA.
tegvel ene humuus munch tesvertei yum bainadaa ger xoroolol burch