Сормуус бол нүдийг хамгаалагч гол зүйл. Хүний сормуус байнга унаж, ургаж байдаг. Гэхдээ нэгэн зэрэг биш, мэдэгдэлгүй явагддаг процесс гэнэ. 6-7 сарын хугацаанд шинэчлэгдэж байдаг сормуусаа хэрхэн зөв арчлах ёстой талаар уншигч танд хэдэн зөвлөгөө өгье.
-Нүүрний будгаа савандаж угаах аргаар арилгаж болохгүй. Ингэснээр сормуус хугарч унадаг. Сормуусны будгийг зориулалтын арилгагч шингэнээр арчиж авахыг гоо сайханчид зөвлөдөг. Ингэхдээ үзүүрт нь хөвөн ороосон зориулалтын савхыг арилгагч тос, шингэндээ дүрж сормуусаа буддаг шигээ зөөлөн эргүүлж арилгана.
-Сормуус нь нүдийг тодотгодог. Та хөмсөгнийхөө зэрлэгийг зулгаахдаа ариутгасан хэрэгслээр ургалтын дагуу зулгааж байгаарай. Энэ нь сормуусанд ч гаж нөлөөгүй.
-Сормуусаа ургуулъя гэвэл зориулалтын тосоор тослоод, зовхиндоо хөнгөн иллэг хийх хэрэгтэй гэнэ.
-Сормуусны будгийг үс, нүд, царайныхаа өнгөтэй тохируул.
-Өтгөн, дэрвэгэр, урт сормуус нүдийг тодотгож, сайхан харагдуулдаг.
-Нүдэндээ контур тавьснаар сормуус өтгөн харагдана.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Хмм угаагаад сормуусаа унагаад бдаг юм байна.