Америк, Хятадын харилцаа энх тайван байгаасай хэмээн бөөрөө хандивлажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 12

Энэ сарын 11-нд 41 настай Америк багш Amery Scott нас барсан байна. Тэрбээр нас барахаасаа өмнө АНУ болон БНХАУ-ын харилцаа энх тайван байхыг хүсэж бөөрөө донор болгож гэрээсэлсэн нь олон хүний анхаарлыг татжээ.

Amery Scott нь Вашингтоноос Хятадад ирсэн ба Чангшү хотын англи хэлний багш байсан байна. Түүний үхлийн шалтгаан цус харвалт байжээ. Тэрбээр өөд болохоосоо өмнө буюу Хятадын үндэсний баяраар WeChat-аар захидал бичсэн байна. Тус захидалд "Өнөөдөр миний амьдарч буй орон амар амгалан байна. Улам илүү хөгжиж, цэцэглээсэй гэж найдаж байна. Хоёр орны харилцаа сайн байгаасай" гэж бичжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top