Хөхний даруулга зүүхгүй байвал хөх өөрөө өөртөө иллэг хийдэг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Өнөөдөр дэлхийн эмэгтэйчүүдийн хөхний даруулгагүй өдөр тохиож байгаа билээ. Жилд дунджаар 180,000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс хөхний хорт хавдраар өвчилж, 40,000 гаруй хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Хөхний хорт хавдар үүсэх гол шалтгаануудын нэг нь хөхөвч гэж үздэг. Тиймээс жил бүрийн 10 сарын 13-ны өдрийг дэлхий дахинаа хөхөвчгүй өдөр болгон хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж эхэлжээ.

Тэгвэл хөхөвч зүүхгүй байсны ачаар эмэгтэй хүний биед итгэмээргүй олон эерэг өөрчлөлтийг өгдөг байна.

Хөхний даруулгаас татгалзсанаар хөхний хэлбэрийг сэргээнэ

Байнга хөхний даруулга зүүгээд байвал хөхний холбоос болон булчингууд үүргээ гүйцэтгэхээ больж хөхний хэлбэрийг алдагдуулахад хүргэдэг байна. Хөхийг маш бат бөх гэхдээ нимгэн арьс бүрхэж байдаг бөгөөд олон тооны холбоосуудаар холбогдсон байдаг. Хөхний даруулга нь эдгээр холбоосуудын үйл ажиллагааг идэвхгүй болгож унжихад хүргэнэ. Хөхний даруулга зүүхгүй бол холбоосуудын хэвийн үйл ажиллагаа идэвхжиж байгалийн төрхөө хадгална.

Хөхний даруулга нь хоргүй чанарын ургацаг үүсэхэд нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоосон
 

Саяхны нэгэн судалгааны үр дүнгээс харахад хөхний даруулга болон хоргүй чанарын ургацаг нь холбоотой болохыг тогтоожээ. Хөхний даруулга зүүхээ больсноос хойш ийм оноштой бүсгүйчүүдийн 90 хувь нь биеийн байдал сайжирсан байна.  

Хөхний даруулга нурууны өвчин үүсгэнэ

Хэсэг бүлэг эмэгтэйчүүдэд туршилт хийжээ. хөхний даруулга зүүхгүй байхад биед гарах өөрчлөлтийг анхаарах. Туршилтаас хойш  бүсгүйчүүдийн 79 хувь нь цааш хөхний даруулга зүүхгүй байхаар шийдсэн байна. Яагаад гэвэл туршилтын явцад нуруу, хүзүүгээр өвдөхөө больжээ.

Хөхний даруулга зүүхгүй явснаар хөх өөрөө өөртөө иллэг хийнэ

Хөхний даруулгагүй явахад хөх өөрөө өөртөө иллэг хийж өгдөг. Ингэснээр цусны эргэлт сайжирч хөхний аливаа өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлж чадна.

Судалгаанаас харахад 44-50 насны эмэгтэйчүүдийн нас баралтын гол шалтгаан нь хөхний хорт хавдар гэж тогтоогдсон бөгөөд хөхний хорт хавдар эрт оношлогдох тусмаа эдгэрэх боломж өндөр байдаг байна. Тиймээс нэг өдөр ч гэсэн хөхөө амрааж даруулгаас татгалзан аюулт өвчнөөс сэргийлье.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
СЭРГЭР ХӨХ(66.181.189.218) 2024 оны 01 сарын 21

ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ЭХНЭР БОЛОН НУУЦ АМРАГУУДЫХАА ЛЭЭВЧИГИЙГ УСТГАЯАА.ӨӨХӨН ЦАГААН ӨВЧҮҮН ДЭЭРХ ӨНДГӨН ЦАГААН МЭЭМ ТАНЫГ БИШИРМҮҮ.ЦЭЭЖИНДЭЭ ШАХАН НААЖ ЭНХРИЙЛЬЕ МӨӨМ ЧАМАЙГАА

1  |  0
Top