Холливудын алдарт жүжигчин Жэки Чаны охин өөрийгөө Лэсбияан гэдгээ инстаграмм хуудсаараа зарласан байна. Жэки Чаны Этта Нг охин нь Хонконгийн уугуул бөгөөд өдгөө 18 настай юм. Тэрбээр энэ сарын 6-нд өөрийгөө лесбиян гэж инстаграм хуудсаараа зарлажээ. Этта нь аавтайгаа холбоогүй байдаг юм.
Учир нь тэрбээр 2015 онд аваасаа татгалзаж томоохон шуугиан тарьж байв. Этта хэлэхдээ "Аав минь миний хувьд нэр хүндтэй хүн биш. Үүний гол буруутан нь Жэки өөрөө. Тэр үргэлж ажлаа нэн түрүүнд тавьдаг. Жилд хэдхэн удаа надтай уулздаг.Тэр бол миний аав биш. Би түүнийг ааваа гэж үздэггүй. Тэр миний төрсөн эцэг гэдэг нь үнэн байх. Гэхдээ тэр миний амьдралд онцгой үүрэг гүйцэтгээгүй” хэмээж байсан юм
Этта охины ээж Элани 1998 онд Хонконгийн гоо бүсгүйгээр тодорч байв. Тэр жилдээ бүсгүй Жэкитэй танилцсан аж. Тэдний харилцаа хэдхэн сар үргэлжилсэн бөгөөд жилийн дараа Этта охин мэндэлжээ. Жэки, Элани нар гэр бүлийн харилцаа үүсгэн жилийн турш хамт амьдарсан боловч салсан юм. Салсныхаа дараа Жэки Чан "Эланитай холбогдсон нь түүний хувьд том алдаа байсан" гэж мэдэгдсэн билээ.
Этта охин инстаграммдаа бичихдээ: Намайг хүлээн зөвшөөрч, хайраар угтсан нь гайхалтай. Дагагчид маань найз охин @andiautumn-ын Инста руу орж, бид хоёрт аль алинд нь дэмжлэгээ үзүүлсэн нь бид хоёрыг ангайлгалаа. Дэлхий даяар хүмүүс бахархан хүлээж авсан ч Хонконгийн хэвлэл мэдээлэл биднийг тохуурхан доромжилсоор л. Би сөрөг зүйлс, хаалттай сэтгэхүй давамгайлсан дэлхийд өссөн ч өөрийнхөө туршлага, үнэнийг ашиглан өөртэйгээ адил хүмүүст тусалж чадах цэг дээрээ ирснээ ойлгож байна. Өөрийгөө хүчгүй, ямар амьдрал намайг хүлээж байгаа талаар боддог байсан үеэсээ би том болж, талархууштай нь. Маш их хайр, хүлээн зөвшөөрөл өгсөн та нартаа баярлалаа" гэжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Hoorhii jeki udam ugsaa muutai hog yumdaa har tamhichin gaj don”t on geed