Эдди Адамсын авсан эл зураг АНУ Вьетнамд цэрэг оруулах шалтаг болсон гэдгээрээ түүхэнд үлдсэн юм. Генерал Нгуен Нгок Сайгон хот дахь Вьетконг шоронгийн хоригдлыг буудаж байгаа энэ агшин Америкийн эрх ашигт яг таг нийцсэн учир олон нийтэд онцгой сурталчилсан түүхтэй.
Эрх баригчид Вьетнамд цэрэг оруулахыг эсэргүүцэж байсан ард түмний санаа бодлыг дээрх зургаар өөрчлөхийг оролдсон юм. Зорьсондоо ч хүрч массын дэмжлэгийг авч чадсан. Зурагчин нь Вьетнамын генерал Нгуен болон түүний гэр бүлийн амьдралын тухай цуврал зургаараа Пулитцерийн шагналыг хүртсэн. Хүмүүс Вьетнамын дайн гэхээр АНУ Вьетнам хоорондоо байлдсан мэтээр ойлгох нь түгээмэл байдаг.
Үнэндээ бол Хойд, өмнөд Вьетнам хооорондоо 1955 оноос хойш байлдаж, энэ дайн хөрш зэргэлдээ Камбож, Лаос зэрэг улсад халдварласан байдаг. Энэ бол Солонгосын хойгт өрнөсөнтэй адил капитализм, коммунизм хоёрын хоорондын дайн байсан гэж хэлж болох юм. Хөрөнгөтний нийгмийг цогцлоохын тулд АНУ дундаас нь оролцсон ч нэмэр болоогүй, эцэст нь коммунист огтолцоотой хойд Вьетнам ялсан.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 6 )
худлаа мэдээлэл гэнэ шүү. мэддэг хүмүүс бгаа шүү мэддэггүй сэтгүүлчээ.
Doorxi setgegdelyydees xaraxad yyniig bichsen Tuguldur bol copy paste xyyxed baina
тийм шдээ зөв тайлбарлаад өгөх нь зөв түүхийг худлаа орчуулаад худлаа тайлбарлаад байхийм даа сэтгүүлчид гэх хүмүүс
худлаа мэдээлэл байна. Хойт Вьетнам болон Вьетконгийн партизануудын Тетын давшилт гэдэг нэгдсэн давших ажиллагааны үед өмнөд вьетнамын бүх хотуудыг нэгэн зэрэг дайрсан байна. Энэ зураг нь Тетын давшилтын үед Сайгонд довтолгоо хийж байгаад олзлогдсон вьетконгийн партизаныг өмнөд вьетнамын цагдаагийн бил үү нэг генерал буудаж байгаа зураг шүү. АНУ цэргээ оруулсан шалтгаан нь Тонкины будилаан гэдгээр далимдуулан цэргээ оруулсан түүхтэйв Хаанаасаа ийм зохиомол зүйл гардаг байна аа. Арай өөрөө зохиогоогүй байлтай
Хувхай өгөрөн доройтож муу Янкууд яаж ч шалтаг олж чадна л даа. Харин манай манкуртууд дуулианаар даган гуцалдаж эхэлдэг дээ. Тэрний нэг л байна нэг муу зурагнаас болоод байхдаа ч яахав дээ? Бүхэл бүтэн том хэмжээний суртал нэвтрүүлгийн байгууллагуудын хүчээр ард түмнийхээ тархийг угааж гаршсан чөтгөрүүд Америкийн хөрөнгөтнүүд л дээ. Манай хэдэн буудуулж сүйрэхдээ таарсан МАН АН-ы хэдэн хулгай нар Америк хулгайч нарыг их л дууриаж буруу гараар хагартлаа баяжиж байна юм болгон цагтай хугацаатайдаа
Oo manai yxernyyd syrgaalaa aildaj exleegyi bn kk