Одон орон судлаачид Бархасбадь гариг дээр неон, гелийн бороо ордог болохыг олж тогтоожээ. Тэд судалгааны дүнгээ Physical Review Letters сэтгүүлд хэвлүүлсэн байна.
Эрдэмтэд аварга гаригийн орчныг дуурайлган хийсэн загвар дээр туршилт хийсэн аж. Ингэхэд гариг дээр байдаг гелийн хий урьд нь таамагладаг байсанчлан бусад хийтэй нэгддэггүй, дусал болон гаригийн дотор унадаг болох нь тогтоогдсон байна. Ингэхээр, аварга гариг дээр гелигээр бороо ордог байх нь. Эрдэмтэд мөн гелийн дусал нь неон ихээр агуулдаг болохыг тогтоожээ. “Галилео” гэж нэрлэгдсэн бархасбадь гарагийг судлах аппаратыг 2003 онд бүтээснээр ийнхүү олон шинэ нээлт хийх боломж олгосон байна. Үүнээс гадна Бага агууламжтай инертийн хүүнүүд агаартай гүйцэд нэгдэж чаддагүй аж. Иллинойсын Их сургуулийн эрдэмтэд саяхан Санчир гариг дээр ийм бороо ордог байж магадгүй гэсэн таамаглал гаргаж байсан билээ. Тэд энэ дүгнэлтийг мөн л аварга гаригийн агарын бүтцийг харуулдаг супер компьютерийн тусламжтайгаар хийсэн юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )