Амьдрал хэцүү байсан ч хэзээ ч бүү бууж өг

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

Индонез зурагчны дарсан "Амьдрал хэцүү байсан ч хэзээ ч бууж өг" хэмээх утгатай нэгэн зураг цахим ертөнцөд олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Тус зурган дээр нэгэн мэлхий навчаар өөрийгөө борооноос халхлан зогсож байгаа юм. Ширүүн борооноос өөрийгөө навчаар хамгаалан зогсох мэлхийний зураг хүн бүрт нэгийг бодогдуулах биз.

Дээрх зурагны адил нэгэн хүний амьдралын түүхийг өгүүлье. Түүнийг Колонел Сандерс гэдэг бөгөөд 88 насандаа тэрбумтан болж Kentucky Fried Chicken (KFC)-ийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулсан юм. Тэгвэл тэрээр хэзээ амжилтад хүрсэн гэж бодож байна. 

Колонел Сандерсын амьдралынхаа ихэнх хугацааг бүхэлдээ бүтэлгүйтлийн дунд өнгөрөөсөн гэхэд хилсдэхгүй юм. Түүнийг 5 настайд байхад нь эцэг нь нас барж, 16 настайдаа сургуулиасаа орхисон юм. Тэрээр 17 насанд хүрэхдээ аль хэдийн дөрвөн ажлаас халагдсан байв. Хувийн амьдралын тухайд 18 насандаа гэрлэж, 19 настайдаа аав болсон боловч жилийн дараа эхнэр нь хүүхдийнх нь хамт түүнийг хаяж явсан гэдэг. Тэрбээр 18-22 насандаа төмөр замын кондуктороор удаан ажилласан боловч мөн л халагдсан юм. Цэрэгт явахыг хүссэн ч тэнцээгүйн улмаас яваагүй аж. Мөн хуулийн сургуульд шалгуулсан ч бас л тэнцээгүй байна. Дараа нь тэрээр тогооч болон аяга угаагчаар нэгэн жижиг кафед ажилд оржээ. Хүүхдээ эхнэрээсээ хулгайлсан ч бүтэлгүйтэн баригдсаны эцэст эхнэрээ ятгасны хүчинд эргэн хамт амьдрах болсон байна. Тэрээр тэтгэвэрт гарсан эхний өдрөө засгаас 105 долларын чек авчээ. Энэ нь засаг түүнд үүнээс илүү өгч чадахгүй гэж байгаа мэт санагдаж. Ингээд тэрээр эцсийн эцэст сэтгэлээр унан амиа хорлохоор шийдээд нэгэн модны дор сууж, сүүлчийн гэрээслэлээ бичиж эхэлжээ. Гэрээслэлдээ тэр амьдралынхаа туршид юунд хүрч болох байсан талаараа бүгдийг бичив. Ингээд бичиж байхдаа өөрөө хийж амжаагүй ямар их зүйл үлдээж байгаагаа ухаарсан байна. 


Түүнд бусад хүмүүсээс илүү хийж чаддаг ганцхан зүйл байсан юм. Тэр бол сайхан амттай хоол хийх чадвар байв. Улмаар энэ чадвараа ашиглан амжилтад хүрсэн юм. Колонел Сандерс 87 доллар зээлж, өрөө даран, өөрийн мэдэх жороороо тахиа шарж, Кентаки тосгоны айлуудын хаалгыг тогшин, тахиагаа зарж эхэлсэн байна. Ийнхүү түүний тэрбумтан болох аугаа бизнес эхэлсэн юм.


Мөрөөдөхөд нас хэзээ ч хөгшдөхгүй. Дахин шинээр эхлэхэд хэзээ ч оройтдоггүй. Хамгийн чухал нь чиний хандлага бөгөөд хэцүү байсан ч хэзээ ч бүү бууж өг. Чамайг ч амжилтад хүргэх зэмсэг зөвхөн өөрт чинь буй. Тиймээс яг одоо босоод өөрчлөлтийг хийж эхэл. Бэрхшээлгүйгээр ямар ч амжилтанд хүрэхгүй гэдгийг санаарай.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.118.180) 2017 оны 10 сарын 16

ндонез зурагчны дарсан нэгэн зураг цахим ертөнцөд олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Тус зурган дээр нэгэн мэлхий навчаар өөрийгөө борооноос халхлан зогсож байгаа юм. Тус зурагны тайлбар нь ”Амьдрал хэцүү байсан ч хэзээ ч бууж өг” хэмээжээ........ ийм л байна

0  |  0
pkxny(203.91.118.180) 2017 оны 10 сарын 16

дүү нар хэвлэхээсээ өмнө бичсэн юмаа сайн харж хянаж бай. утга нь алдагдаад байна

0  |  0
Top