Калифорнийн их сургуулийн эрдэмтэд ноход эзэн нь хүн эсвэл ямар нэг зүйлд илүү анхаарал хандуулаад байвал хардаж эхэлдэг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Тухайлбал, ноход эзнээ хардаж хүнтэй адил сэтгэл хөдлөл илэрхийлдэг байна. Тус судалгаанд гэртээ эзэнтэйгээ хамт байгаа өөр, өөр үүлдрийн 36 нохойг оролцуулсан байна. Улмаар эздэд нь чихмэл нохой, хүүхдийн ном болон хуванцар хулуу өгч тоглуулан, нохдын хариу үйлдэлд нь ажиглалт явуулжээ. Гэтэл ноход яг хүн шиг хардах хэлбэрийн занг гаргаж эхэлсэн байна. Тиймээс хэрэв нохой тэжээдэг бол нохойдоо анхаарал хандуулахыг хүсье.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )