Аялж зугаалах нь хүнд амралт болж, шинэ санаа сэдлийг өгч, стресс тайлдаг. Зөвхөн зун гэлтгүй жилийн дөрвөн улирлын алинд нь ч хямд төсөр, хөгжилтэй, бас аюулгүй аялах алтан дүрмүүдээс танд хүргэж байна.
-Ачаа багатай явах нь чухал. Богино хугацаагаар аялж байгаа бол танд энэ дүрмийг баримтлахад маш амархан. Харин хол явж байгаа бол хэрэгцээт зүйлээ базаах нь зөв ч эмэгтэйчүүд ялангуяа маш олон хэрэггүй зүйлийг чемодандаа чихсэн байдаг.
-Аялахад мэдээж мөнгө хэрэгтэй. Гэхдээ та дуртай ажлаа хийж, өдөр тутмын хэрэглээгээ тохируулан танаснаар мөнгө хурааж болно. Хүсэл байгаа хүн юуг ч бүтээхийг зорьдог учир та аялахыг үнэхээр их хүссэн бол санхүүгийн асуудлаа зохицуулж чадна. Үүнийг олон аялагч хэлдэг.
-Аялж, газар үзэж явахдаа хүн өөрийнхөө мөн чанарыг илүү таньдаг. Дотоод руугаа илүү их өнгийх боломж бүрддэг. Байгалийн сайхныг хараад стресс, ядаргаа, тархин дахь элдэв бодлуудаа мартаж, цэгцэлж чаддаг байна. Иймээс та би ядрах болов уу, замд бэрхшээл тохиолдох болов уу гэж огтхон ч санаа зовох хэрэггүй.
-Алхангаа зураг авч болохгүй. Анхаарал тань авч буй зургандаа төвлөрсөн байдаг учир бүдэрч унах, юм мөргөх, хулгайчид эд зүйлээ алдах зэргээр таагүй явдал тохиолдож болзошгүй.
-Уул өөд өгсөхдөө өвдгөө гүйцэд тэнийлгэж болохгүй. Байнга хагас нугалсан хэлбэрээр алх.
-Шингэн зүйлээр бүү дутагдаарай. Алхаж явахад шингэн алдагддаг учир ус хангалттай уу. Цангаагүй ч байсан шингэн зүйлийг тогтмол ууж яваарай.
-Аялж байхдаа согтууруулах ундаа бүү хэрэглэ.
-Нар, салхинаас хамгаалж малгай, алчуур, нарны тос авахаа та мэдэж байгаа биз ээ.
-Хавар, намрын хуурайшилт ихтэй улиралд аялах бол ил гал гаргах, тамхи татах нь хатуу хориотой.
-Аялахдаа жижиг эмийн сантай яваарай.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
Thanks.