Гэнэн харагддаг ч үхэлд хүргэх аюултай амьтад

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Манай ертөнцөд олон гайхамшигтай амьтад амьдардаг. Тэгвэл тэдний зарим нь гэнэн харагдах боловч энэ төрхөөрөө хүмүүсийг хуурсан байдаг аж. Жишээлбэл, Заан том биетэй, аюултай харагддаг. Гэвч үнэндээ том биетэй, араатан амьтнаас илүү жижиг биетэй амьтан хүнийг үхэлд хүргэх аюултай амьтад бий.

Өмхий хүрэн


Өмхий хүрэн нь Өмнөд Африк, Ботсваны цөлд амьдардаг жижигхэн, өхөөрдөм махчин амьтан. Тэр хэдий нохойтой биеэр ойролцоо боловч матар, хар баавгай, могой, том хорт могой иддэг.

Коала


Коало баавгай өхөөрдөм харагддаг. Уг амьтан нь нас биед хүрсэн үедээ 9-14 кг жинтэй байдаг. Мөн урт хумстай, хурц шүдтэй, хүчтэй эрүүтэй. Хэрвээ уурыг нь хүргэх юм бол тэр яг л нохой шиг дайрдаг аж.

Улаан панда


Улаан панда нь их эгдүүтэй амьтан. Гэхдээ маш аймшигтай махчин амьтан юм. Дундаж хэмжээ нь 64 см орчим байдаг. Мөн тэр хурц шүд, хумстай аж.

Бөмбөлгөн загас


Тэр биеэ агаараар дүүргэдэг махчин загас. Түүнийг идэх гэж оролдсоны хэрэггүй. Тэрний хор нь 30 хүнийг хөнөөж чадах хүчтэй.

Алтан хортой мэлхий


Колумбын ойд амьдардаг хоёр нутагтан. Түүний хор нь арван хүний аминд хүрэх хүчтэй. Мөн зарим үед түүний хорыг өвчин намдаахад хэрэглэдэг байна.

Г.Хүслэн  

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
white mice or fuzzy (112.72.12.9) 2018 оны 12 сарын 23

Yaa zerleg amitad bna

0  |  0
Top