Бидний мэдэх Мулан дайнд ялагдах ёстой байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 16

Хүүхэд багачуудын үзэх дуртай хүүхэлдэйн киноны нэг бол "Хуа Мулан" билээ. Диснейн хүчтэй баатруудын нэг Мулан аавынхаа оронд дайнд явж ялалт байгуулаад, бүр хайртайгаа учраад гэртээ эргэж ирдэг. Түүний эцэг өвгөдөөс илгээсэн хамгаалагч Мушу луу түүнтэй үргэлж хамт байж тусалсаар байдаг тухай өгүүлдэг. Тэгвэл тус хүүхэлдэйн киноны тухай сонирхолтой баримтыг өгүүлье.

Жинхэнэ эх зохиол болох ””Хуа Мулан””-д өгүүлснээр Муланд дайнд 12 жил бэлтгэгдэх бөгөөд генералтайгаа ямар ч хайр сэтгэлийн холбоотой болдоггүй аж. Мөн тэд Хүннү гүрний эсрэг дайнд ялагдал хүлээж, Муланыг гэртээ ирэх үед тэдний гэр бүл ямар ч мөнгөгүй болж, аав нь нас баран, ээж нь дахин гэрлэсэн байв. Түүний амьдралд гэрэл гэгээтэй ганц ч зүйл байгаагүй тул Мулан амиа хорлосноор зохиол дуусах ёстой байжээ. Гэвч найруулагч нь энэ хэтэрхий эмгэнэлтэй хэмээн үзэж аз жаргалтайгаа төгсгөсөн байна.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top