Бодит амьдрал дээрх ”Бенжамин Баттонууд”

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Энэ хорвоод олон төрлийн хүн амьдардаг билээ. Илүү эрхтэнтэй, сиами ихэр гэх мэт. Тэгвэл хөгшин төрсөн хүүхэд ч энэ орчлонд байдаг аж. Харин энэхүү ховор зүйлийг харуулсан Холливудын  нэрт жүжигчин Брэд Питтийн тоглосон “Бенжамин Баттон” киног хүмүүс сайн мэдэх билээ. Уг кинонд хөгшин төрж, өлгийтэй хүүхэд болтлоо залуужин хайртай эмэгтэйнхээ гар дээр амьсгал хураадаг эрийн эмгэнэлт амьдралын тухай гардаг юм.

Тэгвэл түүнтэй адил төрсөн хүүхэд энэ хорвоод хэд хэд байдаг аж. Ингээд та бүхэндээ тэдний тухай хүргэе.

Бангладешт төрсөн хөгшин хүү


Бангладешт энэ оны тавдугаар сард хөгшин хүү мэндэлжээ. Тэрбээр Дакка дахь Бангладешийн Анагаах ухааны коллежийн эмнэлэгт Прогериа гэх нэн ховор генийн эмгэгтэй төржээ. Иймд тэрбээр яг л хөгшин хүн шиг харагддаг байна. Харин ийм төрлийн эмгэгтэй төрсөн хүүхдэд ямар ч эмчилгээ хийх шаардлагагүй. Тэд энгийн хүүхдүүдээс илүү урт насалдаг тухай “Тmz” мэдээлж байжээ.

Таван настай ч 80 настай мэт харагдах хүү


Мөн л Бангладешт өмнө нь хөгшин хүү мэндэлж байжээ. Ингээд та бүхэндээ Баезид Хоссаин хүүгийн тухай “Тhesun” сайтад өнгөрсөн жил орсон нийтлэлээс хүргэх гэж байна. Энэ хүү одоогоор таван настай. Гэвч яг л 80 настай мэт харагддаг аж. Түүний арьс нь унжиж, үрчийсэн, үе мөч нь өвддөг гэнэ. Түүнчлэн хөнгөн бие засахад нь хүртэл бэрхшээлтэй байдаг аж.

Энгийн хүнээс найм дахин хурдан хөгширсөн


Энэтхэгт хөгшин төрсөн 21 настай Рупеш Кумар гэх хүн бий. Тэр гаднаасаа яг л жаахан хүүхэд шиг харагддаг. Гэвч түүний хөгшрөлт энгийн хүнийхээс найм дахин хурдан явагдсан юм. Тэр 120 настай мэт харагддаг. Мөн маш хөнгөхөн тухай “Еxpress” мэдээлжээ.  

Түүний эцэг Рамапати Кумар “Dailystar”-д өгсөн ярилцлагандаа, “Миний хүүгийн жин эрс буурсан ч толгой нь томроод байгаа” гэж санаа зовнин хэлсэн байна.

Ди Жи хүү


Өмнөд Африкт төрсөн Леон Бота нь 1985 онд хөгшин төрсөн юм. Гэвч тэрээр 2011 онд 26 насандаа таалал төгсчээ. Энэ хугацаанд тэр өөрийнхөө хүсэл эрмэлзлэлийг даган Ди Жи хийдэг байсан аж.

Бенжамин охин


Бразил улсад 1981 оны тавдугаар сарын 7-нд хөгшин охин мэндэлжээ. Түүнийг Мариа Аудете гэдэг байжээ. Түүнчлэн түүнийг Сеарагийн Их сургуулийн дэргэдэх Анагаах ухааны факультетын мэргэжилтнүүд үзсэн аж. Ингэснээр Мариаг бамбайн булчирхайн дааврын хүнд хэлбэрийн дутагдалтай гэх онош тавьсан байна.

Харин дээрх зураг түүний 30 настай үеийнх аж.

Б.Номин

Эх сурвалж: WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top