Хүмүүст таалагддаг хэрнээ хамгийн муухай хоолнуудын жагсаалтад монгол боодог оржээ. “Оnedio.ru” сайтад нийтэлсэн энэхүү жагсаалтын нэгдүгээрт,
“Саннакчи” гэх хоол орсон байна. Энэ нь тосоор амталсан наймаалж дээр гүнжидийн үр цацсан хоол юм. Хоолыг бэлтгэхдээ наймаалжийг амьдаар нь зүсдэг аж. Заримдаа бэлэн болсон хойно ч тэдний хөл хөдөлж байдаг аймаар хоол гэж мэргэжилтнүүд тодотгожээ.
Хоёрт “Гахайн цус” оржээ. Унгарт гахайн цусыг сонгинотой хуурч чанан шинэхэн халуун талхтай хамт өглөөний зоогонд өгдөг аж.
Гуравт “Монгол боодог” орж байгаа юм. “Энэхүү хачирхалтай монгол хоол нь тарвага юмуу ямааны махыг арьсанд нь битүү болгож иддэг. Ингэхдээ халуун чулуу хийж бэлддэг хоол” гэж дээрх сайтад өгүүлжээ.
Хүмүүст таалагддаг ч хамгийн муухай хоолнуудын жагсаалтад эдгээрээс гадна “инь-ян” гэх загас, туна загасны нүд, матрын мах, шарсан могой зэрэг хачин сонин хоол оржээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 23 )
Манай монголын боодог уг нь их амттай.Биенд муу биш хоол шүү дээ.Гадны хүмүүс сайн ойлгохгүй байгаа юм болов уу?
baliar tom harh shd
Харагдах байдал эвгүй байх л даа. Гадны соёл нэг өөр болохоор өөрөөр хүлээж авна.
Хол очиж хуцна биз болсон хойно нь амаа олохгүй шүлсээ савируулаад иддэг байж
Гоё муухай амттайдаа биш зүгээр шууд л хулгана гэж хүлээж аваад идэхээс татгалздаг юм. Өлсгөлөн явсан Японд хонины чанасан толгой идүүлэх гэж ятгаад бараагүй шүү.
Үнэн шүү дээ, хулгана л гэж ярьдаг юм.Зарим нь бүр харах гэж ярина
Үнэний ортой шд. Хулгана зурам идэж байгаатай ялгаагүй. Ер нь амьтан алж иддэг бүхэн нүгэлтэй.
Бүх юмыг өөрийнхөө нүдээр л харна. Бидэнд сайхан санагдсан болгон бусдад сайхан санагдах албагүй гэдгийг ойлгодог болчихвол нэлээн том дэвшил болох юм байгаа юм даа.
Монгол хэл соёл уламжлалаа мэддэггүй хөтөч орчуулагч байгууллагаас болж байхгүй юу.нэг хоолны нэвтрүүлэг хийдэг гадаад нөхөр ирээд л нөгөөхийг дагуулж давхиад нэг хийж чаддаггүй нөхрөөр түүхий юм хийлгээд л ийм нэр авч байна шдээ. Японы цайны ёслол гэхэд үйлдэл бүр нь нарийн гэж алдаршсан уул нь шавар саванд цай чанаж уулгаж байна. Энгийн юмыг хүн үзэж сонирхох хүртэл нарийн дэс дараалалтай болж өв соёлоосоо гайхуулж байна. Дагуулж явсан нөхдүүд хөдөө очоод хөдлөж үхчих гээд элгээ тэврээд машинаа бараадаад суусан биз ер нь тийм л дүр төрхтэй улс явдаг. Орчуулагч бүсгүй нь цонхигор царайтай хоолунднаасг
ene uurlaad bgaa ulsuud ineedtei yumaa, ene chin hulgana zuram idej bgaatai l adilhan bgaa shd harin ch hamgiin muuhai hool yag mun
Yarshig l bna. Khyataduud Yaponuud naimaljaa amidaar ni jajilaal idej baidag sh te. Hamgin zavaan hool hyataduudiig bas ulsuglun ornii hoolnuud baidag biz dee. Bid ideh yumtai uls bolhooroi horhoi idedgui.
Нэг олигтой боодог хийдэг хүнээр хийлгэсэн бол тансаг хоолонд орох байхгүй юу. Жинхэнэ гуулин боодог арааны шүлс асгаруулна шдээ
Яг үнэн. Бид шавьж хорхой иддэггүй. Тарвага, ямааны боодгийг ч байнга иддэггүй. Жилдээ ганц нэг л амсана. Иймд санаа зовох шаардлагагүй. Тарвага бол эмийн ургамал, үндэс иддэг тул мах нь эмчилгээний шинж чанартай.
Монголчууд ааа дэлхийд гайхагдсан баян уул уурхайтай, 60,70 сая малтай, өргөн уудам газар нутагтай, цөөхөн монголчуудаа өрөнд бариулж өтөнд идүүлж, тарчилаан зовоож байгаа улс төрчид нэртэй луйварчидыг цаазын тавцанд аваачъя. УУЛ УУРХАЙГАА УХАЖ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨХҮҮЛЭН ДЭМЖСЭН ҮЕЭС ЭХЭЛЖ МОНГОЛЧУУД ДААЖ ДАВШГҮЙ ӨРӨНД УНАЛАА МОНГОЛ АХАН ДҮҮСЭЭ!!!!!!!!??????
Ямар жоом идсэн биш хорхой шавьж иддэг улсын иргэд бичсэг байх