ХДХВ-тай гадил гэж байхгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Саяхан гадаадын нэгэн сайтад ХДХВ-ын халдвартай гадил жимс идсэн хүү ХДХВ-тай болсон гэсэн мэдээлэл цацагдаад байсан. Тэгвэл  тус мэдээнд ашигласан зураг нь эвлүүлэг болж таарчээ. Энэ нь CNN-ий дуураймал, болхи логоноос нь харагдах аж. Мөн гадил жимс нь энгийн бактерийн гаралтай, цусан улаан болж өнгө нь хувирах үзэгдэл гадил жимсэнд элбэг тохиолддог бөгөөд үүнийг мокилло гэж нэрлэдэг юм байна. Одоогоор мокилло нь эрүүл мэндэд хоргүй гэж үздэг юм байна. Nigrospora хэмээн дэлгэрүүлж судалж болно.  Анх 2015 оны 11 сард АНУ-н Колорадо мужийн нэг ээж ийм гадилны зураг сошиалд оруулаад, энэ юу вэ гэж асууснаар асуудал эхэлсэн гэж цуурхал илрүүлэгч stomper.com бичсэн байна. Удалгүй, хоёр  хоногийн дараа тус постыг нь Анна Акуавиа "ДОХ-ын вирус шахсан гадил хилээр орж иржээ. Эмнэлэгт шинжлүүлэхэд цус мөн гэж гарлаа" гэсэн тайлбартайгаар шэйрлэснээр цуурхал дэгдсэн байна. Энэ тухай Вашингтон Пост сонин нийтлэжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top