Офшшор дансыг илчилсэн сэтгүүлчийн машинд бөмбөг тавьж дэлбэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 17

Дэлхийн томоохон баячуудын Оффшор дансыг илчилж бичиж байсан сэтгүүлч эмэгтэй Дафне Каруана Галицияг Мальтадын машинд нь бөмбөг тавьж дэлбэлсэн хэрэг гарчээ.

Энэ тухай Их Британийн сонин Guardian даваа гаригт мэдээлэлжээ. Сонинд мэдээлснээр, 56 настай сэтгүүлч татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, оффшор данстай хүмүүсийн ноцтой мэдээллийг эрэн сурвалжлан бичдэг байсан байна. Түүний нийтлэлд БНХАУ-ын Ерөнхийлөгч, Украины Ерөнхийлөгч, Азербайжаны ерөнхийлөгч Мароккогийн хаан, Саудын Араб, Их Британийн Ерөнхий сайдын ойрын хүмүүсийн гэх мэдээлэл багтаж байв. Ямартай ч түүний анхны нийтлэлд тулгуурлан Панамын Ерөнхий прокуророос мөрдөн байцаалт эхлээд байгаа аж.

Сэтгүүлч бүсгүй осол болохоос хэд хоногийн өмнө хүмүүс сүрдүүлээд байгаа тухай мэдээлэлж байжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БОЛД(182.160.34.13) 2017 оны 10 сарын 17

ДЭЛХИЙН БААТАР . УМ САЙН АМГАЛАН БАЙХ БОЛТУГАЙ .

0  |  0
Top